Арванхоёрдугаар сарын 3

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 3

Арванхоёрдугаар сарын 3-ны баяр

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн (1983-1992) төгсгөлийн 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр (International Day of Persons with Disabilities) болгон тунхаглажээ.

Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оруулцуулах явдал юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1982 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хөтөлбөрт энэ зорилго тодорхой тусгагдсан байгаа.
Сануулахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5-нд тэмдэглэдэг билээ.

Хувилгаан Франциско Ксаверийн дурсгалын өдөр

Энэтхэгийн Гоа мужид Энэтхэг, Японы номлогч хувилгаан гэж тооцох Франциск Ксаверийн өдрийг иезуитууд тэмдэглэж байна. Хувилгаан Гоагийн 100 мянган энэтхэгчүүдийг христийн шашинд оруулсан гэдэг мөн тэрээр Японд христийн номнолыг  анхлан түгээжээ. Нас барсных нь дараа түүнийг хувилгаанаар тодруулсан ба Польш, Белорусьт түүний нэрээр олон хийд нэрлэгджээ. Тэр үед Гао нь Португалийн колони байсан ба Ксаверий Португалийн хааны даалгавраар тэнд  шашинг дэлгэрүүлэхээр очсон гэдэг.

Өдрийн ишлэл

“Үндэстэн бүр өөрийн дутагдлаараа дэлхийд алдартай”
(Английн зохиолч, далайчин, жуулчин Жозеф Конрад 1857 оны арванхоёрдугаар сарын 3-нд төржээ.)
Теодор Юзеф Конрад Коженёвский хаант Оросын Украины Бердичев хотноо төржээ. 1863 оны Польшийн бослогод оролцсон хүний хүүхэд байсан учраас багаасаа  шахалт дарамтад өсчээ. Далайчин болоод Их Британийн иргэн болсон ба зохиолчийн нэрээ өөрийн хоёр нэрнээс бүрдүүлж, тэднийг польш хэлнээс англи хэлнээ буулган авчээ.
Бусад ишлэлээс: “Бурхан нь эрчүүдэд шашин нь эмэгтэйчүүдэд”
“Хэрэв хүн амьдралынхаа азад итгэхгүй юм бол түүнд амьдралын туршлага бага байна гэсэн үг”
“Хүнийг найз нөхдөөр нь мөн дайснаар нь үнэлж дүгнэх хэрэгтэй”

Үйл явдал

1875 он:Найрал хөгжмийн хамтлагтай төгөлдөр хуурын концерт ¹1 си-бемоль минорыг Петр Чайковский 1874―1875 онуудад зохиожээ. Энэ бүтээл нь өнөөг хүртэл дэлхийн хамгийн алдартай төгөлдөр хуурын зохиол хэвээр байна.

Хөгжмийн зохиолч эхнээсээ концертаа Николай Рубинштейнд зориулан бичээд тэр нь эхлэн тоглох ёстой байжээ. 1874 оны Зул сараар Чайковский бүтээлээ хөгжимчинд дамжуулсан ба харин хөгжимчин нь  түүнийг ойшоож үзээгүй гэдэг. Чайковский үүнд нь гомдоод төгөлдөр хуурч Карл Клиндвортын зөвлөсний дагуу хөгжмийн зохиолч Ганс фон Бюловт бичмэл эхээ явуулсан юм.

Бостон хотноо 1875 оны аравдугаар сарын 25-нд Бенджамин Лангийн удирдлагаар Бюловын гоцлосон концертын анхны тоглолт амжилттай болж өнгөрчээ. Орост анхны тоглолтыг нь үүнээс хэд хоногийн дараа Петербургт хийсэн байлаа.

Москвад энэ хөгжмийн Буяны чуулгын баганат танхимд арванхоёрдугаар сарын 3-нд анхны тоглолт нь болсон ба төгөлдөр хуурч Сергей Танеев голлон хөгжмийн хамтлагийг Николай Рубинштейн удиджээ.

Чайковскийг амьд байхад нь түүний Нэгдүгээр концерт асар их алдаршсан байв. Түүний Америкт 1891 онд айлчлан тоглож байхад энэ зохиомж нэг биш удаа тоглогдож, Нью-Йоркийн Карнеги-холлын нээлт дээр ч олонд сонсуулсон байна.  1893 онд Чайковскийн амьдралын сүүлчийн концерт дээр нь энэ хөгжим эгшиглэж байлаа.

Нэгдүгээр концерт нь өнгөрсөн зуунд дэлхийн шилдэг төгөлдөр хуурчдын хөтөлбөрт орж, түүнийг Артур Рубинштейн, Владимир Горовиц, Эмиль Гилельс, Святослав Рихтер, Лев Оборин, Владимир Ашкенази нар тоглон бичиж байв. 1958 оноос энэ зохиомж нь Чайковскийн нэрэмжит Олон улсын тэмцээний шигшээ хэсгийн заавал тоглогдох хөтөлбөрт орсон байгаа.

Анх удаа зүрх шилжүүлэн суулгав

1967 он: Дэлхийн түүхэнд анх удаагаа Өмнөд Африкийн мэс засалч Кристиан Бернард Кейптаун хотын Грот Схур эмнэлэгт 54 настай Луис Вашканскийд машины ослоор өнгөрсөн залуу эмэгтэйн зүрхийг шилжүүлэн суулгажээ. Мэс заслаас 18 хоногийн дараа Вашканский хатгаагаар өнгөрсөн байв. Харин дараагийн үйлчлүүлэгч Филипп Блайберг өөр хүний зүрхтэйгээр 19 сар амьдарсан байлаа. 1968 оны эцэс гэхэд 100 орчим хүнд зүрх шилжүүлэн суулгажээ. Тэр үед мэс заслыг цөөн хийж байсан нь хүний дархлалын систем нь харийн эрхтэнг хүлээн авдаггүй байснаас. Харин 1980-аад оны эхээр дархлалын системийн депрессантууд нээгдсэнээр тийм мэс заслын тоо ихэсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж