“Нийслэл багц” үйлчилгээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Нийслэл багц” үйлчилгээ эхэллээ


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан үүрэн холбооны “НИЙСЛЭЛ БАГЦ”  үйлчилгээ хэрэглэгчдэдээ хүрч эхэллээ.

2010 оны 12-р сарын 02-ны өдрөөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологийн газар, үүрэн холбооны тэргүүлэгч оператор Скайтел ХХК хамтран Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, түүний харъяа  хэлтэс, албад болон нийслэлийн өмчит газрын /ННЗБ/ ажилтан, албан хаагчдад зориулсан “НИЙСЛЭЛ БАГЦ” үүрэн холбооны шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх гэрээнд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Ш.Гантөмөр, Скайтел ХХК-ийн Маркетингийн газрын захирал Ц.Пүрэвдорж нар гарын үсэг зурлаа.  
    
Уг үйлчилгээг зах зээлд гаргаснаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, түүний харъяа хэлтэс, албад, нийслэлийн өмчит газруудын ажилтан, албан хаагчдыг хөнгөлөлтэй үнэ, тарифаар харилцаа холбооны иж бүрэн үйлчилгээгээр хангах, тэдний холбооны зардлыг хэмнэх, бусад олон төрлийн нэмэлт үйлчилгээг авах боломжийг олгож, хэрэглэгчдэдээ хүрч эхлэхэд бэлэн боллоо.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Ш. Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа энэхүү ажлын үр дүнд ННЗБ, түүний харъяа хэлтэс, албад, төрийн өмчит газруудын ажилтан, албан хаагчид харилцаа холбооны хамгийн дэвшилтэт технологийг ашиглан хөнгөлөлттэй үнэ тарифтайгаар мэдээлэл солилцож, ажил, үйлчилгээгээ иргэдэд түргэн шуурхай хүргэх, холбооны зардлаа тодорхой хэмжээгээр хэмнэх боломжтой болж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Хоёр байгууллага хамтран ажилласнаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид зөвхөн хөнгөлөлтэй үнэ тарифаар чанар, нууцлалын өндөр түвшинд хүрсэн үүрэн холбооны үйлчилгээгээр хангагдаад зогсохгүй цаашдаа харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Скайтел компаний 3,75G сүлжээг ашиглан өндөр хурдны хөдөлгөөнт NEX интернэт үйлчилгээгээр хүссэн үедээ хэрэгцээт мэдээ, мэдээлэл авч байх боломжоор бүрэн хангагдах юм.  

НИЙСЛЭЛ БАГЦ-д нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, түүний харъяа хэлтэс, албад болон нийслэлийн өмчит газруудын ажилтан, албан хаагчид хамрагдахын тулд тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага тус үйлчилгээний гэрээг Скайтел компаний Байгууллагын борлуулалтын хэлтэстэй байгуулахад л хангалттай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж