
-Яагаад Төрийн санг шүүхэд өгөх болов?
-Өнөөдөр Монгол улсын иргэн бүр ажил хийж, хөдөлмөрлөж олсон орлогынхоо 20 хувийг ирээдүйнхээ баталгаа болгож нийгмийн даатгалын санд сар бүр төлж байна. Ирээдүйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх, тэтгэвэр тэтгэмж авах, хөдөлмөрийн чадваргүй болж өтөлж хөгшрөх үед санхүүгийн баталгаа болно гэж талхныхаа мөнгөнөөс хугасалж төлдөг шүү дээ. Хүн бүр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нийгэм маань баталгаатай болж байгаа гэсэн үг. Өдөр тутмын хэрэглээ, талх тарианы үнэ нэмэгдэхийн хэрээр бидний нийгмийн даатгалд хуримтлуулсан мөнгө мөн адил өсч байх ёстой. Хуулиараа нийгмийн даатгалд хуримталсан мөнгө Монгол банкны үнэт цаасны арилжаанд байрших, арилжааны банкинд байрших, Засгийн газрын бонд худалдаж авах хэлбэрээр өсөх ёстой юм. Харин Төрийн санд байршина гэдэг үг хаана ч байхгүй. Аав ээжийгээ алдчихаад уйлаад сууж байгаа хүүхдийн буяны ажилд зарцуулагдах, тахир дутуу болчихоод гэр бүлээ тэжээж чадахгүй болсон хүнд очих ёстой мөнгөөр төр бизнес хийж болохгүй шүү дээ. Тэмцэхгүй гээд яах юм бэ. Тэр байтугай нийгмийн даатгалын таван сан хоорондоо ч мөнгөө байршуулах ёсгүй. Гэтэл ард түмний шимтгэлийн мөнгийг Төрийн санд байршуулсан, тус газрын Нийгмийн даатгалын газартай хийсэн гэрээ нь хууль бус учраас л шүүхэд хандсан. Гэвч нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт бидний нэхэмжлэлийг буцаах шийдвэр бүхий захирамж ирүүлсэн. Тиймээс л бид Ц.Цогт шүүгчийн гаргасан захирамжид гомдол гаргаж дахин шүүхэд хандаад байна.
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогтын захирамжид гомдол гаргасан үндэслэлээ тайлбарлахгүй юу?
-Өнөөдөр уг шүүхэд дахин өгсөн гомдолдоо тодорхой тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Цогт шүүгчийн захирамжийг хүлээж авахгүй байх тодорхой үндэслэлүүд бий.
-Нийгмийн даатгалаас хуримталсан мөнгийг Монголбанк, арилжааны банкуудад байршуулснаар үнэхээр ард түмэн хожих уу?
-Одоо Төрийн санд дээрх мөнгө байршихаар 0.5 хувийн хүүтэй гэж байгаа. Төрийн байгууллага хэзээ ч бизнес хийх ёсгүй. Энэ мөнгийг эрх мэдэлтнүүд зарцуулж байна шүү дээ. Харин Монголбанк, арилжааны банкуудад байршуулснаар дор хаяж 10 хувийн хүүтэй өснө. Хуримталсан мөнгө өснө гэдэг нь бидний ирээдүй баталгаатай болж байна гэсэн үг.
-Та бас Төрийн сан, Нийгмийн даатгалын газрын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээг хууль бус гэлээ?
-Сангийн яам Нийгмийн даатгалын газрыг төлөөлж гэрээ хийж байна. Төрийн нэрийг барьж хоёр хүн гэрээ хийж байгаа нь эрүүгийн хэрэг үүсэх гэмт хэрэг. Тэд энэ гэрээнд гарын үсэг зурснаараа бидний ирээдүйг баталгаажуулж чадахгүй. Хэрэв шүүх бидний гаргасан гомдлыг анхааралдаа авч үзэхгүй бол МҮЭ-ийн холбоо Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хандаж, шүүх хуралд олон улсын ажиглагч байлцуулах болно. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад долдугаар сард хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
-Та бүхний өгсөн нэхэмжлийн хариуд чухам хэний ямар эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тусгаагүй байна гэсэн байсан?
-Яагаад ийм хариу ирүүлсэн нь хачирхалтай. Ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх хүний эрх ашиг дээд хэмжээгээр зөрчигдөж байна шүү дээ. Тэд надад “хар хүний өмнөөс шар хүн” гэх маягаар хандаж байгаа байх. Гэвч ард түмэнд энэ талын мэдлэг байхгүй, бидний мөнгийг хэн идэж байгааг огт мэдэхгүй байна.
-Үнэхээр бидний төлсөн мөнгө ирээдүйн баталгаа болж чадахгүй юм бол даатгал төлөх хэрэг байна уу?
-Би ард түмнийг битгий даатгал төл, баталгаа биш гэх хэлэх гээгүй. Би даатгалыг устгах гээгүй харин аврахын төлөө тэмцэж байна. Энэ байдлаараа явбал 2015 он гэхэд тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүйд хүрнэ. Тиймээс даатгалын мөнгө зөв газартаа байршиж өсөж байх ёстой гээд байгаа юм.
-Жилд дундажаар хэдэн тэрбум төгрөг даатгалаас төвлөрдөг юм бэ?
-Дунджаар 280 гаруй тэрбум төгрөг орж ирдэг. Үүнийг тэтгэвэр тэтгэмжиндээ зарцуулж нэг нь нөгөөгөө нөхөж явна. Харин тэр 74 тэрбум төгрөг бол өнгөрөгч сарын 30-ны байдлаар Төрийн санд хөдлөшгүй байршиж байгаа мөнгө юм. Энэ мөнгийг л өсгөх хэрэгтэй.
С.Отгон
Зочин 2010-12-03 130.158.139.182
Иргэдээ цалингийнхаа 20 хувийг суутгуулах аа болъё
sochin. 2010-12-03 85.2.165.4
Ganbaataraa mash zov shudrag baina 100 sanal neg bainaDotooddoo shvvheer shiidegdeed avch helelzehgvi bolOLON ULSIIN SHVVHEDHVB-d handah heregteiManai Mongol orniig udiardaj bgaa uls turchid shig im uls turchud hach baihgviArd hvmen zorigtoi temtseh tsag bolsonaliin bolgon ingej amidrah boloj bainaaBid jamar hiigemd amidrach baigaa bilee1921 on bich biz dee
Ganbaataraa ezsee hvrtel temzeerei bid temjin shvvAmjiltUSA-s
Ghost 2010-12-03 202.70.45.242
Mulguu ardiinkhuu umnuus temtsej yavaad muu yumnuudad khorlogdokh vii dee ene saikhan zaluu Bodoltoi yavakhgui bol naad muu luivarchid chini yaj ch medne shuu Ganbaataraa
эколог 2010-12-03 2.72.187.203
шударга хүн байна амжилт хүсье
эколог 2010-12-03 2.72.187.203
хувьцаа үнэт цаас алт валютаар нэмээд оюу толгой гм төслүүдэд хөрөнгөторуулаж үхмэл хөрөнгийг өсгөх нь зөв
wikileaks mon 2010-12-03 64.165.115.150
MIENKHBOLD GEDEG HYATADIIN ERLIIZH HUMSAA HUUSAN MUUR MONGOLIIN AVILGALIIN NAMIIN hiisleliin horoonii terguun Mongol Uisiin terguun shatar hulgai ALVAN TUSHAALIIN NAIMAACHIN mi Enkhboldiig mongoliin ard tumnii neriin omnoos TENGER HIRGEKH BOLTUGAI
MONGOLCHUUDAA ARDUUDAA 2010-12-03 64.165.115.150
NAMBARIIN BAIGUULSAN AVILGALIIN NIIGEMTEI MONGOL HUN BUR TEMTSEKHIIG husch bna
Зочин 2010-12-03 182.160.19.164
ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА
ХАРИЛЦАХ УТАС 99189208
irgen 2010-12-03 182.160.59.214
Ganbaatarin zuv Shudarga yos uunees ehleh yostoi Shuugch Tsoigt gedeg yamar amitan be haana ajillaj baisan um Yagaad olon myangan huni erh ashgig husurduuleed baina
çî÷èí 2010-12-03 182.160.0.91
Õóóëü ¸ñã¿é áîîëûí àðä÷èëàëòàé ìîíãîë óëñàä èðãýíèé ýðõ àøèã Ìݪ ¿åèéí õÿòàäûí áîîëîîñ ÷ äîîð áàéõ íü îéëãîìæòîé Ñîöèàëèçìûí ¿åä áàéñàí áîë õóóëü çºð÷ñºí äàðãûã ÿàæ äîîð íü ººð÷èëæ ø¿¿õýä ºã÷ áàéãàà áîë Ñîöèàëèçìûí äàâóó òàë íü èðãýäèéí ýðõèéã õàìãààëäàã íü áàéæ äýý
Irgen 2010-12-03 202.70.46.11
Хуульч Veto-той санал нэг байна Гэхдээ бас нөгөөтэйгүүр харьяаллын бус гэдгийг нь мэдсээр атлаа зориуд Захиргааны хэргийн шүүхэд хандаж олны анхаарлыг татах улс төр хийж байгаа нэг хэлбэр ч байж болох юм
www.ezmart.mn 2010-12-03 202.131.225.147
ene siteaar zochluhoo martvaa tand heregtei baij magadgui shuu
Зочин 2010-12-03 202.180.220.86
ene yostoi medrel n muudsan amitan yumaa
Laweyr Veto 2010-12-03 202.70.46.11
Ингэхэд МҮЭХ-нд өмгөөлөгч хуульч нар ажиллаж л байдаг Гэтэл ГЭРЭЭтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэдгийг Холбооныхоо Ерөнхийлөгчид зөвлөөгүй бололтой хууль мэдэхгүй Ганбаатарын буруу гэж юу байхав Харьяаллынх нь дагуу мэдүүлээгүй атлаа шүүх хүнд суртал гаргалаа ЗГ эрх мэдэлтэнд үйлчиллээ гэх мэтээр өрөөсгөлөөр хардах нь түүний ярих дуртай шударга ёс болоод ёс зүйд нийцэх болов уу
www.terguun.net 2010-12-03 203.169.52.35
Mongol porno
unshigch 2010-12-03 202.131.226.86
Ganbaatar zuv eniig medej baigaa hernee buh tatvar tulugchid udii boltol duugarahgui l yavaad baigaa bizdee harin ene hergiig suhuj tavij baigaadn bayarlaj demjih heregtei yum bishuu Sar bur tulj baigaa mungu chin erh medeltnuudiin harmaand orood baihad zugeer l suuj baidag amgalan humuus dee bid
Зочин 2010-12-03 124.158.110.61
Хөөå наадах чинь эрүүгийн гэмт хэрэг байна ш дээ чиний ярьж байгаагаар бол Шүүхэд биш прокурорт өгөөч
Худлаа жүжгээ боль 2010-12-03 203.194.119.31
Алтанхуяг та 2 төрийн мөнгийг түмний мөнгийг аваад БАНКУУДАД байршуулаад нууц хүүгээ авч идэхээр ТОХИРОЛЦСОН УУ Ингэж жүжүиг тавихаа болиоч ээ Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулсаныхаа төлөө нууц хүү авдагийг ТҮМЭН ОЛОН мэднэ ш дээ