Б.Амархүү “Гурван охин”-ыг продюсерлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Б.Амархүү “Гурван охин”-ыг продюсерлэнэ

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүүг “Гурван охин”
хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийх талаар хэвлэлээр шуугих болсон.
Тэгвэл дуучин Б.Амархүү нь “Гурван охин” хамтлагтай шинэ уран бүтээл
дээр хамтран ажиллахаас гадна тус хамтлагийг продюсерлэх гэнэ. Тэрбээр
энэ талаараа ярихдаа “Би “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүдийг их
авьяастай гэж боддог. Тиймээс заавал дэмжиж ажиллана, цаашид продюсерлэх
бодолтой байгаа. Зөвхөн Монголд бус Улаан-Үдэ, Оросын шоу бизнест
гаргах төлөвлөгөөтэй байна” гэв.

Нэг хэсэг дуучин Д.Болдын
удирдлага дор уран бүтээлээ туурвиж байсан “Гурван охин” хамтлагийнхан
Б.Амархүүтэй “Hero Entertainment”-аар дамжуулан танилцсан байна. Тэд
дуучин Б.Амархүүгийн тоглосон “Татар ажиллагаа” уран сайхны киноны дууг
“Гурван охин” хамтлаг дуулсан юм.

Б.Амархүүгийн хувьд Орост
нэлээд нэр хүндтэй төдийгүй охид түүнийг шүтэн биширдэг сурагтай. Учир
нь ОХУ-д нэг хэсэг Ази царайтай дуучид од болж байсан. Түүний залгамж
халааг нь Б.Амархүү авч байгаа хэмээн тодорхойлдог аж. Иймд Орос охид
дуучин Б.Амархүүд “үхдэг” юм байх.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж