Шингэн балын харандаа үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Шингэн балын харандаа үйлдвэрлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Балын харандаа бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг. Харин балын харандаагаар бичиж байхад хугарах асуудал гардаг. Энэхүү асуудлыг “Sharpie” компани шийдвэрлэж, шингэн балын харандааг зохион бүтээсэн байна. Балын харандааны балыг шингэн хэлбэрт оруулсан бэхтэй уг харандаагаар бичсэн бичгээ яг л энгийн харандааных шиг баллуурдаж арилгах боломжтой аж.  Энэхүү харандааны танилцуулгыг харсан хүмүүс хоёр  асуултыг ихэвчлэн тавьдаг ба үйлдвэрлэгчийн зүгээс тус асуултад хариулжээ.

    -Тусгай баллуур хэрэглэдэг үү?

    -Үгүй. Энгийн ямар ч баллуураар арилгах боломжтой.

    -Тест бөглөхөд тестын машин таньж ушдаг уу?

    -Уншина. Бүх стандартыг хангасан бүтээгдэхүүн болсон.
    Энэхүү гайхалтай шингэн балтай харандаа 1.99 ам.долларын үнэтэй.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж