![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2010/11/43f2b90f5e2dba2b/098cc6a5bebd2749big.jpg)
Нэг хэсэг дуучин Д.Болдын удирдлага дор уран бүтээлээ туурвиж байсан “Гурван охин” хамтлагийнхан Б.Амархүүтэй “Hero Entertainment”-аар дамжуулан танилцсан байна. Тэд дуучин Б.Амархүүгийн тоглосон “Татар ажиллагаа” уран сайхны киноны дууг “Гурван охин” хамтлаг дуулсан юм.
Б.Амархүүгийн хувьд Орост нэлээд нэр хүндтэй төдийгүй охид түүнийг шүтэн биширдэг сурагтай. Учир нь ОХУ-д нэг хэсэг Ази царайтай дуучид од болж байсан. Түүний залгамж халааг нь Б.Амархүү авч байгаа хэмээн тодорхойлдог аж. Иймд Орос охид дуучин Б.Амархүүд “үхдэг” юм байх.
М.Анир