Солонгосчуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Солонгосчуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Буянт-Ухаа  дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас БНСУ-ын 13 иргэн 13.3 кг алт гаргахыг завдсан хэрэгт  бүлэглэн онц их хэмжээний эд зүйл хил гаргахыг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж дуусч    шүүх рүү шилжүүлэх болсон байна. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 14-ны өдрийн 23.00 цагт “Korean air”  868 дугаар нислэгээр шулуун гэдсэндээ алт цувин гялгар уутанд хийж нуун хил гарахыг завдсныг Тагнуулын ажилтнууд илрүүлэн саатуулсан юм.  Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол найман жил хүртэлх хорих ялаар шийтгэгдэнэ. Гэхдээ Өмнөд Солонгосын талаас иргэдээ ялтан солилцоогоор  шилжүүлэн авах хүсэлтэй байгаа аж.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж