
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл байна. Түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа юу. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаатай нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт мэдээлэл очсон гэж зарим хэвлэлээр мэдээлсэн байсан?
-Авлигатай тэмцэх газарт УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг шалгаагүй. Шалгуулахыг хүссэн өргөдөл болон мэдээлэл ирээгүй.
Н.Түвшин