Үндсэн хуулийг хамгаалалттай болгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг хамгаалалттай болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж  85,7 хувийн саналаар дэмжлээ. Энэ хуулийг гаргаснаар Үндсэн хуульд зайлшгүй гар хүрэх тохиолдолд яах вэ гэдгийг хуульчилж өгч, Үндсэн хуулийг илүү хамгаалалттай болгох аж.  Хуулийн төслийг жил гаруйн өмнөөс бэлтгэж, Хөдөлмөрийн баатар хуульч Б.Чимидээр ахлуулсан ажлын хэсэг гарган багагүй хөдөлмөр зарсан талаар төсөл санаачлагчид хэлж байлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд  хүний эрхийг дордуулахгүй байх, засаглалын хэлбэрийг өөрчлөхгүй байх зэрэг чухал асуудалд анхаарах ёстойг гишүүд сануулж байв. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогор ирэх долоо хоногои хэлэлцэх юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж