Шүүгч Ц.Цогтын захирамжид гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Шүүгч Ц.Цогтын захирамжид гомдол гаргажээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогтын захирамжид гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Учир нь иргэдийн нийгмийн даатгалаас хуримталсан 74 тэрбум төгрөгийг эргэлтэнд оруулж, өсгөхгүй Төрийн сангийн газар өөрийн мэдэлдээ хууль бус гэрээ хийж авсан гэж үзжээ. Тиймээс нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл хүргүүлсэн  боловч тусыг эс олсон байна. Тухайлбал Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн Нийгмийн  даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга З.Цэдэнжав нарын байгуулсан хамтран ажиллах гэрээг хууль бус болохыг үсүйсгэж, манайд харьяалалгүй хэмээн нэхэмжлэлийг буцаасан учир дахин гомдол гаргасан нь энэ аж.  МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар “дээрх хоёр төрийн байгууллага хувь хүмүүсийн өмнөөс нууцаар гэрээ хийсэн нь гэмт хэрэг. Энэхүү хууль бус гэрээнд гарын үсэг зурсан З.Цэдэнжав ард түмний хувь заяаг хариуцаж чадахгүй. Хэрэв шүүх бидний гаргасан гомдлыг анхааралдаа авч үзэхгүй бол МҮЭ-ийн холбоо Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хандаж, шүүх хуралд олон улсын ажиглагч байлцуулах болно” гэлээ. Тэрбээр ард түмний халааснаас нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг Монгол банк, арилжааны  банкуудад төвлөрүүлэх юмуу Засгийн газар бонд худалдаж авах замаар өсгөх  ёстой  гэж үзэж байгаа аж.

 С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж