Г.Батхүү “Астана -2011” уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Г.Батхүү “Астана -2011” уулзалтад оролцож байна

ИХ-ын дэд дарга Г.Батхүү Европийн Холбооны Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕХАБХАБ/ дээд хэмжээний хуралд оролцож байна. Энэ удаагийн уулзалтаар Евроатлантик болон Евроазийн аюулгүй байдлын талаар хэлэлцэхээр нийт 56 гишүүн орон цугларсан юм.

ЕАБХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэхүү байгууллага 1975 онд үүсэн байгуулагдсанаас хойш 6 удаа чуулсан бөгөөд энэ удаа тус байгууллагын гишүүн 56 улс, түнш 12 улс, олон улсын 68 байгууллага оролцож байна.

Энэ удаагийн уулзалтыг “4Т” буюу trust /итгэл/, traditions /уламжлал/, transparency /ил тод байдал/, tolerance /хүлээцтэй байх/ гэсэн уриан дор энэхүү хурлыг зохион байгуулж байна

Монгол улс “Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, яриа хэлэлцээний механизмуудад нэгдэн орох гадаад бодлогын зорилтын хүрээнд явуулж ирсэн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд олон улсын харилцаа, аюулгүй байдал, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэн, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог” Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын  Хамтын ажиллагааны түншээр 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон тус байгууллагын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрөгдөн Азийн тав дахь улс нь болон нэгдсэн юм.

Манай улс ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түнш орны хувьд тус байгууллагын үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, Сайд нарын Зөвлөлийн болон Байнгын Зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний хэмжигдэхүүний хэрэгжилтийн талаарх уулзалт, Хамтын ажиллагааны түнш орнуудтай хамтран зохион байгуулдаг бага хурал зэрэг гол гол арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон үр бүтээлтэй хамтран ажиллахад анхаарч ирсэн билээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) -ын дээд хэмжээний уулзалтын нээлтийн болон хаалтын хуралдааныг ЕАБХАБ -ыг 2010 онд тэргүүлж буй БНКазахстан Улс, бүгд хуралдааныг тус байгууллагыг 2009 онд тэргүүлсэн Грек Улс болон 2011 онд тэргүүлэх Литва Улс тус тус даргалан явуулах ажээ. ЕАБХАБ-ын түнш улсуудын төр, засгийн тэргүүнүүд дээд хэмжэний уулзалтад үг хэлэх бөгөөд түнш улсуудын төлөөлөгчдийн хоёрдугаарт УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монгол улсаа төлөөлөн үг хэлэх юм.

ЕАБХАБ-ын гишүүн орны дээд хэмжээний энэхүү уулзалт 11 жилийн дараа буюу Хельсинкийн баримт бичиг батлагдсаны 35 жилийн ойн үеэр болох гэж байна. Дээд хэмжээний уулзалт нь “Евро-Атлантикийн болон Евроазийн хамтын нийгэмлэг дэх аюулгүй байдлын нэгдсэн бодлого, тусгаарласан зурвас болон аюулгүй байдлын өөр өөр түвшингүй байх” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болох аж. Афганистаны асуудал болон ЕАБХАБ-ын институтын үндэс буюу цаашид бүрэн эрх бүхий олон улсын байгууллага болгох тухай, галт зэвсгийн наймааны хяналтыг сайжруулах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралын зохицуулалт болон зөрчилдөөний дараахь нөхөн сэргээлт, сунжирсан зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулах хамтарсан арга зам эрэлхийлэх зэрэг сэдвийг мөн хөндөх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж