Morgan Freeman өргөмөл охинтойгоо гэрлэнэ гэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Morgan Freeman өргөмөл охинтойгоо гэрлэнэ гэв үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед Холивудын хэл аманд бага өртдөг ахмад жүжүигчдийн нэг Morgan Freeman томоохон шуугианы эзэн болоод байна. Тэрээр 27 настай өргөмөл охин E"Dena Hines-тэй  гэрлэхийн тулд 25 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийдсэн гэх яриа тархах болжээ. Холивудын жүжигчин Morgan Freeman 73 насандаа өөрийн гэр бүлээ цуцлуулсан юм.Тэрээр 3 жилийн өмнө дөрөв дэх эхнэрээсээ салах болсон тухайгаа ярьж эхэлсэн ч хэдхэн хоногийн өмнө ажил болгосон нь энэ ажээ. Уг нь “хөгшин хосууд” 25 жил хамтдаа амьдарсан юм.Гэвч хамгийн сонирхолтой нь тэдний гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан өргөмөл охинтой нь холбоотой гэнэ. Morgan анхны эхнэртэйгээ танилцаж байхдаа өргөж авсан охинтойгоо амрагийн харилцаатай болсон нь хэдэн жилийн өмнө тодорхой болж томоохон шуугиан тарьж байсан юм.Хэдийгээр мань эр гэрлэлтээ цуцлуулсны дараа энэ талаар хэвлэлд ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч түүний өргөмөл охинтойгоо албан ёсоор гэрлэх байх хэмээн шуугиж байгаа ажээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж