“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” зургаа дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутаг дахь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага иргэдэд үйлчилгээгээ нэг дороос хүргэж байна. Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.

Нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, ОХУ-ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагийн захирал Рютина Ирина Владиславовиа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын газрын жуулчлалыг дэмжих хэлтсийн дарга Яо Вэн Жүн, Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Кемпинский Хаан палас зочид буудлын ерөнхий менежер Свен Фритче нар оролцов.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Кемпински Хаан Палас” зочид буудал, ивээн тэтгэгчээр “Нью Жуулчин Турс”, “Чингис Хаан” зочид буудал, “Блак Айбэкс Экспэдишнс”, дэмжигч байгууллагаар МҮХАҮТ, “Айро Монголиа”, Монголын зочид буудлуудын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага, Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр урлаг соёлын олон арга хэмжээ явагдахаас гадна гадаад дотоодоос уригдан ирсэн аялал жуулчлалын мэргэжилтэн, зөвлөхүүд төрөл бүрийн сонирхолтой сэдвээр богино хэмжээний уулзалт семинар зохион байгуулж, харилцан туршлага солилцох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдаж байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх аж.

MONGOLIA ITF-2010 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР
ТАВИГДАХ ИЛТГЭЛҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Хаана: Мишээл Экспо төвийн хурлын танхим
Хамрах хүрээ: Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид, оюутан залуус, хэвлэл мэдээллийнхэн (Үнэ төлбөргүй)

Цагийн хуваарь

Илтгэлийн нэр

Илтгэл тавигч

12-р сарын 2, Пүрэв гариг

11:00

Үзэсгэлэнгийн нээлт

 

12:00-12:20

Монголын аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн
байдал, хэтийн т
өлөв

Г.Пүрэвсүрэн, АЖҮТ-ийн гүйцэтгэх
захирал

14:00-15:00

Бизнес уулзалт

Гадаадын төлөөлөгчдийг
БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзуулна

15:20-16:00

Эко туризм гэж юу вэ?

 

Хидео Сакамото, Япон улсын PADECO
компанийн
ахлах з
өвлөх (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын з
өвлөх)

Масанори Шинтани, Экологи
хариуцсан дарга
(Эко аялал жуулчлалын
з
өвлөх)

16:20-17:00

Амадеус-Онлайн захиалгын системийн тухай

Т.Алтансүх, Амадеус Монгол компанийн менежер

12-р сарын 3, Баасан гариг

11:00-11:40

Эко аяллыг төлөвлөх арга,
аргачлал, Тэрэлжийн ТХГ

 

Хидео Сакамото, Япон улсын PADECO
компанийн
ахлах з
өвлөх (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын з
өвлөх)

Масанори Шинтани, Экологи
хариуцсан дарга
(Эко аялал
жуулчлалын з
өвлөх)

12:00-12:40

ОХУ-ын Буриад улсын аялал жуулчлалын өнөөгийн
байдал, хамтран ажиллах боломж

ОХУ-ын Умард
Байгалийн д
үүргийн төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид

14:00-14:40

Аялал жуулчлалын дэд бүтцийн санхүүгийн үндсэн
асуудлуудад

Рафэйл Гоуе,
Францын
EUROPRAXIS
компанийн Хятад дахь салбарын дарга

15:00-15:40

Эко аяллыг төлөвлөх арга,
аргачлал, Х
өвсгөлийн ТХГ

Хидео Сакамото, Япон улсын PADECO
компанийн
ахлах з
өвлөх (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын з
өвлөх)

Масанори Шинтани, Экологи
хариуцсан дарга
(Эко аялал
жуулчлалын з
өвлөх)

16:00-16:40

Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар

 

Д.Гантөмөр, Аялал
Жуулчл
алын Тогтвортой Хөгжлийн Төвийн Тэргүүн

17:00-17:40

Үүргэвчтэй аялагчдаас үүсэн бий
болж буй асуудлууд

 

Брайн Ватмоуф,
Аялал Жуулчлалын Тогтвортой Х
өгжлийн Төвийн Ахлах Зөвлөх

12-р сарын 4, Бямба гариг

11:00-11:40

Эко аяллыг төлөвлөх арга,
аргачлал,
Өгий нуур

 

Хидео Сакамото, Япон улсын PADECO
компанийн
ахлах з
өвлөх (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын з
өвлөх)

Масанори Шинтани, Экологи
хариуцсан дарга
(Эко аялал
жуулчлалын з
өвлөх)

12:00-12:40

Амадеус-Онлайн захиалгын системийн тухай

Т.Алтансүх, Амадеус Монгол
компанийн менежер

13:00-13:40

Спорт аялал, Лондон-2012

Ш.Нэргүй, Нью Жуулчин Турс компанийн захирал

14:00-14:40

Монголын аялал жуулчлалын хөгжлийн
асуудалд

Г.Бадамсамбуу,
М
ҮОНТ-ийн Гараг продакшны захирал

15:00-15:40

Эко аяллын хөтөч тайлбарлагчийг бэлтгэх

 

Хидео Сакамото, Япон улсын PADECO
компанийн
ахлах з
өвлөх (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын з
өвлөх)

Масанори Шинтани, Экологи
хариуцсан дарга
(Эко аялал
жуулчлалын з
өвлөх)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж