Мэрайя Кэри ихэр хүүхэд төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Мэрайя Кэри ихэр хүүхэд төрүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Мэрайя Кэри болон түүний нөхөр Ник Кэннон нар өнгөрсөн аравдугаар сард хүүхэдтэй болсон тухайгаа зарлаж, олон хүнийг баярлуулсан. Тэднийг хуримаа хийсэн цагаас эхлэн жирэмсэн болжээ, худлаа мэдээлэл байжээ гэх мэт  мэдээлэл үргэлж цацагдаж байсан ба хосууд хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа ч мэдээлж байсан юм.

    Харин дуучин бүсгүй удаан хүлээсэн хүсэл нь биелсэнд үнэхээр баяртай байгаа ба тэдний төлөө залбирч байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.

    Харин хосуудын энэхүү удаан хүлээлгэсэн бяцхан эрдэнэ нь ганцаараа биш ихэр хэмээн хэвлэлүүдэд бичиж эхлээд байна. Хэдийгээр хосууд энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа ч тэдний ойрын эх сурвалж энэхүү мэдээллийг баталжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж