
Холливуудын шоучин охин Линдсей Лохан хар тамхины албадан эмчилгээгээ дуусгаад эрх чөлөөтэй болоод байгаа билээ. Тэрбээр алдсан бүхнээ эргүүлж авахыг хүсэж буй тухайгаа онцолсон бөгөөд дахин ямар нэг асуудалд орохгүй сайн охин болохоор хичээхээ амласан. Хэдийгээр байнга хэл аманд орж, хэвлэлийн хуудаснаас салдаггүй ч түүний нэр хүнд нэг их унаад байдаггүй. Алдартай сэтгүүлүүд нүүр хуудсаа түүнээр чимж, шоу нэвтрүүлгүүд зочноор оролцохыг урьсан хэвээр л байдаг нь гайхалтай.
Түүнийг “Ододтой бүжиглэе” шоуны дараагийн улиралд оролцооч хэмээн санал тавьжээ. Тус нэвтрүүлгийн зохион байгуулагчдын хувьд тэрбээр хамгийн онцгой оролцогчийн нэг бөгөөд түүнийг зөвшөөрүүлж чадвал тус нэвтрүүлгийн үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байгаа аж.
Харин тус нэвтрүүлэгт оролцох эсэх талаар Линдсей “Би бүжиглэж чаддаг эсэхээ үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ бусад ажлын төлөвлөгөөгөө харж байж шийднэ хэмээн хариулжээ.
Н.Наран
3 ohin 2010-12-02 202.180.216.82
neeree goy huuhen daanch tolbotoi sorry lindsey
bataa 2010-12-02 202.131.233.178
Польш улсын сайн чанарын ногооны үрээр 100 дотоодын хөрсөнд тариалж өндөр технолги бүхий шинэхэн үйлдвэрт Монгол хүний хөдөлмөрөөр үйлдвэрлэгдсэн жинхэнэ органик бүтээгдэхүүн BAGRO -г таны өдөр тутмын хэрэглээнд нийлүүлж байна Wwwbagromn Baясах фүүдс ХХК
Зочин 2010-12-02 202.70.36.99
goe huuhen daanch har tamhind dontoond tenegteed baisiin