Габриэль Обригийн ганган Mercedes “будаа” болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Габриэль Обригийн ганган Mercedes “будаа” болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливуудын нэрт жүжигчин Оскарын шагналт Халле Берригийн найз залуу гэдгээрээ олонд илүү танил болсон загвар өмсөгч Габриэль Обри мягмар гаригт Mercedes машинтайгаа осол гаргажээ. Тэрбээр Grove рестораны гадаа машинаа мөргөлдүүлсэн ба өөрөө гэмтэж бэртээгүй ба харин ганган Mercedes нь “будаа” болсон байна. Түүнийг авахаар Lexus хөлгөлсөн найз нь ирж, тэд машинаас эд зүйлсээ аван явцгаажээ.

    Тэрбээр жүжигчин  Халле Берритэй гурван жил хамтдаа амьдарсан ба хоёр найзтай Nahla  хэмээх охинтой. Хосууд энэ зун салж буй тухайгаа албан ёсоор зарлаж, түүнээс хойш Габриэль хамгийн тачаангуй бүсгүй хэмээгддэг Ким Кардашянтай нэр холбогдоод байгаа билээ.
    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж