Угаартсан оюутнуудын бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Угаартсан оюутнуудын бие сайжирчээ

Тайванийн  Мяоли хотын Лиэньхө Их сургуульд сурдаг монгол зургаан оюутан  оршин суудаг байрандаа  хийн түлшинд угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч  өнөөдөр биеийн байдал нь сайжирч  гарсан байна.  Тухайн өдөр   оюутнууд  байрнынхаа халуун усанд орох үед  угаалтуурын өрөөний  халаагчаас хий алдсны улмаас угаартсан аж. Тэр даруй  байрны оршин суугчид түргэн тусламж дуудснаар  оюутнуудыг эмнэлэгт хүргэж хордлого тайлах эмчилгээ хийсэн байна. Тэдний эмчилгээний зардалд 900 ам.доллар зарцуулжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж