
Өдгөө 34 настай Риз Уизерспун анх 1990 онд кино ертөнцөд хөл тавьж байсан бөгөөд нийтдээ 30 гаруй кинонд гол дүр бүтээгээд байгаа аж. Мөн хүүхэлдэйн нэлээд хэдэн кинонд дуу оруулсан юм. Түүний хамгийн сүүлд тоглосон "How Do You Know" нэртэй кино нь энэ сарын 17-нд нээлтээ хийх юм. Энэхүү романтик инээдмийн кинонд Риз Уизерспун гурван залууг дурлуулсан софтболын тамирчин бүсгүйн дүрийг бүтээжээ.
Н.Наран
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү