Эр хүнийг болзоонд урь

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Эр хүнийг болзоонд урь

Сайхан залуутай учрахыг хүлээж суух нь Космополитаны уншигч халуун цуст бүсгүйчүүдэд тохирохгүй.
Эр хүнд дөхөж очихын тулд эхний алхамыг өөрөө хий. Эрчүүд бүсгүй хүн санаачлагыг гартаа авахад дуртай байдаг аж. Бүсгүй хүн өөрийг нь болзоонд урих нь эрчүүдэд шинэ содон зүйл мэт санагддаг гэж сэтгэлзүйч Ронда Финдлинг ярьж байна.  Эхний алхамыг хийхэд  хамгийн чухал нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдал.
Эр хүнийг уух юмаар дайл
Хэрэв таалагдсан эр чинь тань руу харц чулуудаад байвал түүнийг шар айргаар дайл. Таны энэ үйлдэл түүнд дараагийн алхмыг хийх  сэдэл өгнө. Түүнд өөрийг чинь эргүүлэх боломж байгаа гэдгийг харуул.
Болзоонд урь
Түүнтэй яриа өдөж амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдгийг нь асуу. Дараа нь ирэх амралтын хамт салхинд гарах, эсвэл кино үзэхийг санал болго.
Группын болзоонд урь
Хэрэв та түүнтэй хоёулхнаа уулзая гэж хэлж зүрхлэхгүй бол түүнийг найзуудтай нь болзоонд урь. Энэ нь заримдаа анх уулзаж байгаа хосуудад хамаагүй дээр байдаг. Түүний харц хэн дээр тусч байгааг нь хараанаасаа бүү алдаарай
Сэтгэл түгшээд байвал…
Эмэгтэй хүн эхэлж эр хүнийг гуйх ёсгүй гэж бодож байна уу?  Хэрэв та ингэж боддог нэгэн бол түүнд өөрийг чинь эргүүлэх боломж олго. Эсвэл түүнд болзооны талаар санаа өг.  Түүнээс шинэ киноны талаар асуу. Хэрэв тэр үзээгүй бол та хоёрт  болзох боломж гарч ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж