
“Помогите нам-2” монголын уран сайхны кино үзвэрийн газруудаар гарч эхлээд удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Уг кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчид болох хошин урлагийнхны чадварлаг тоглолт “Помогите нам-2” буюу “Хувиаргүй нислэг”-ийг амилуулжээ. “Помогите нам-1” киноны сонирхолтой дүрүүд хэдэн жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хөгжилтэй маягаар үзүүлсэн хоёрдугаар хэсэгт үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, басхүү нэгийг бодогдуулсан үйл явдлууд тусгагджээ.
М.Урин