Сэтгэл санаагаа өргөх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Сэтгэл санаагаа өргөх аргууд

Танил таатай үнэр:
 
Танил тааламжтай үнэр бүдэг бадаг  сайхан дурсамжыг сэргээж, сэтгэл санааг өргөж, стресс тайлдаг  байна. Жишээлхэд шинэхэн барьсан талх, хоолны үнэр хоол идэж буй хүмүүст эерэгээр нөлөөлж, хэрүүл гарах нь ховор байдаг гэнэ.

Шоколад:

Шоколад идэх нь зарим хүмүүст сэтгэл санаагаа өргөхөд үнэхээр тус болдог. Шоколаданд  уураг тархин дах серотонины хэмжээг нэмэгдүүлэх элемент агуулагддаг учир ном унших, кино үзэхдээ идвэл улам сэргэж ирдэг байна.

Дуртай  хөгжмөө сонс:

Хөгжим сонсох нь сэтгэл санаагаа өргөхөд  хамгийн хүчтэй нөлөөлдөг. Судалгаагаар хөгжим стрессийн түвшинг хамгийн их бууруулж байгааг харуулжээ. Хөгжим таныг өөрийн эрхгүй сэргээх болно.

Гэрэл гэгээтэй орчин
:

Байгалийн гэрэл хамгийн тохиромжтой. Гэрэл их тусдаг өрөө тасалгаанд хүн сэтгэл санаагаар унах нь ховор байдаг. Нүдэнд их гэрэл тусахад тархин дах серотонины хэмжээг нэмэгдэж, сэтгэл санаа ер бусын эрч хүчтэй, өөдрөг болно.Үүний тулд өрөөнийхөө цонхыг дотор гадаргүй сайтар угааж, гэрэл сайн нэвтрүүлэхээр болгох хэрэгтэй.

Витамин:

Фолийн хүчил болон B витамин уураг тархин дах мэдрэлийн судлуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, уйтгарлах боломж олгодоггүй гэнэ. Үүний тулд фолийн хүчил витаминаар баялаг хоол хүнс, жимс хэрэглэх нь сэтгэлээр унахгүй байх нэг арга гэнэ.

Массаж:

Дор хаяж долоо хоногт 20 минутын массаж хийлгүүлэх нь ядаргаа, стрессээс гарах шилдэг арга.

Сайн унтаж амар:

Сайн унтаж амрах нь тархиа амрааж, сэтгэл зовинол, бухимдал, стрессээ тайлах эртний арга. Хангалттай нойр авч чадаагүй хүн бухимдах, ядрах, стрест орох нь амархан байдаг.
 
 Бусдад тусал:

Бусдад туслах нь амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байхад тусалдаг.үүний тулд та заавал сайн дурын байгууллагын гишүүн байх албагүй. Та найз нөхөд, гэр бүлийнхэн, хөршдөө хэрэгтэй үед нь чин сэтгэлээсээ туслаарай.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж