![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/4/3b85157187c3777e/076724e8f84547e4big.jpg)
Суурин станцууд нь орчин тойрондоо байрлалынхаа засварын дохиог тогтмол илгээдэг бөгөөд энэхүү дохиог хүлээн авсан GPS төхөөрөмж нь газар дээрх объектын байрлалыг 1.5 см ийн нарийвчлалтай тодорхойлдог байна. Эдгээр төхөөрөмжийг ашиглан гэр хорооллын хашааны газрын кадастрын зургийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь газар өмчлөл ид явагдаж байгаа өнөө үед иргэд, айл өрхөд нэн хэрэгтэй төхөөрөмж ажээ. Суурин станц бүр 15-25 километрийн радиус дотор дохио цацах хүчин чадалтай. Улаанбаатар хотод байгаа дөрвөн станцын нэгийг ЗТБХБЯ-ы дээвэр дээр байрлуулсан байна.
Дээрх хиймэл дагуулаас байрлал тодорхойлох Байнгын ажиллагаатай суурин станц хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 12.00 цагт болсон юм. Ёслолын ажиллагаанд ЗТБХБ-ын сайд С.Баттулга болон Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд нар оролцлоо.