Хэн нь мөнгөө барих вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хэн нь мөнгөө барих вэ?

Нөхөр нь мөнгөө барьдаг гэр бүл бат бэх байдгийг судалгаа харуулж байна. Тооцоонд сайн дундаж гэр бүлүүд илүү хөрөнгөтэй байдаг аж.
Америк гэр бүлд мөнгөний асуудэл дээр  62 хувьднь эрчүүд шийдвэр гаргадаг байна. Тэр бүү хэл тооцоонд тааруухан эрчүүд ч өрхийн орлогоо хянаж гол шийдвэрийг гаргадаг аж.
Харин өрхийн төсвийг үрэлгэн хүн барьдаг бол тэр айл өөдөлдөггүй.
Судалгаанд 50 гаран насны  гэр бүлийн хосууд оролцжээ. Тэдний мөнгөө хэрхэн барьдаг аргыг  судалсан аж.
Судалгааны үр дүнд гэр бүлийн хоёрын мөнгө барьдаг нь тооцоонд илүү сайн байгаа нь ажиглагджээ.
Харин өрхийн төсвийг буруу хүний гарт атгуулвал тэр айл өөдөлдөггүйг судалгаа харуулсан байна.
Өөр нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь эрчүүд дөрвөн аргын тоо дөнгөж гадарладаг, тооцоо хийхдээ тааруу эхнэр сонгодог аж. Ийм гэр бүлд нөхөр нь мөнгөө барьдаг бөгөөд гэр бүл нь чинээлэг, бат бэх байдаг нь ажиглагджээ. Харин хэн хэн нь мөнгө барих гэж хичээдэг хосуудын хамтын амьдрал зөрчил маргаанаар дүүрэн байдаг байна.
Үүнээс харахад гэр бүлд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд шийдвэр гаргаж, мөнгөө барьдаг аж.  Ялангуяа ахимаг насны хосуудын дунд ийм тохиолдол олон байдаг аж.
Өрхийн санхүүгийн асуудалд эрчүүд ихэнхдээ шийдвэр гаргадаг бөгөөд тооцоонд тааруу байсан ч энэ үүргээ эхнэртэй хариуцуулах нь ховор гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж