![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2010/12/c01cf0a199ed8b97/325924f20e998f46big.jpg)
хардлагад хамгийн их өртдөг, авлигад өртөх өндөр магадлалтай гэгддэг
УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч болон томоохон бизнес эрхлэгчдийн
төлөөллөөс “Та АТГ-т шалгуулахад бэлэн үү” гэсэн асуултад хариулт авахыг
зорилоо.
ЭБЭХ-ний сайд С.Зоригт:
-Шалгуулахад бэлэн байлгүй яах вэ дээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Бэлэн байна. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг журмаараа өгөөд л явж байгаа. Тийм учраас хэзээ ч шалгуулахад бэлэн байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Би
хуулийнхаа дагуу шалгуулдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байна
гэдэг чинь хуулийн дагуу шалгуулж байна гэсэн үг. Гэхдээ АТГ газар
хүссэн хүнээ шалгах эрхгүй шүү дээ.
БОАЖ-ын сайд Л.Гансүх:
-Бэлэн байна.
Шадар сайд М.Энхболд:
-Шалгаж болно шүү дээ. Шалга гэж хэл.
Сангийн сайд С.Баярцогт:
-Юмаа асуучихаад дараа нь дуу хураагуураа асааж бай л даа /ингэж хэлээд асуултад хариулахаас татгалзлаа/.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:
-Ёстой тэрэнд чинь бэлэн байна. Тэрнээс айж эмээх юм ёстой алга.
“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Э.Анандбазар:
/Утсаа авсангүй/
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:
-Дараа болъё.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар:
-Хэзээ
ч шалгасан ямар ч асуудлаар шалгасан асуудал байхгүй. Тэр тусмаа манай
яамтай, надтай холбоотой асуудал дээр байхгүй. Тиймээс хэзээд бэлэн
байна.
С.ЭНХЗАЯА, Б.ДАВАА. Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.