“Sweetymotion” ээлжит шинэ клипээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” ээлжит шинэ клипээ гаргалаа

Өнгөрсөн сард тоглолтоо хийсэн “Sweetymotion” хамтлагийн ээлжит шинэ клип үзэгчдийн хүртээл боллоо. Тэд АНУ-д байхдаа Монгол Улсынхаа төрийн дууллыг өөрсдийн хэмнэлд оруулан, дуулж байгаа талаараа мэдээлж байсан. Энэ талаараа тэд “Бид эх орныхоо төрийн дууллыг дуулахаас бага зэрэг сүрдэж байгаа ч бас бахархаж байлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус мөн улсын маань иргэн бүр төрийн дууллаа мэддэг, түүгээр бахархдаг байгаасай гэж бид хүсч, зорьж байна. Бид улсын баяр наадам болон спортын тэмцээнүүд дээрээ бүгд даган дуулах хувилбарыг Б.Чинбат, бид дөрөв бий болгохыг хүссэн юм. Энэ дуу эх оронч нутаг нэгтнүүдийн маань дуртай дууны нэг болно гэдэгт найдаж байна” хэмээн вэб сайтдаа бичиж байсан.

Тэгвэл тэд Монгол Улсын төрийн дууллыг өөрсдийн хэмнэлд оруулан дуулж, “V” продакшнаар клипээ хийлгэжээ. Тус клипэнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү оролцсон байна.

"Sweetymotion" хамтлагийн "Монгол Улсын Төрийн дуулал" клипийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж