ТА АТГ-т шалгуулахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

ТА АТГ-т шалгуулахад бэлэн үү?

Манай түшээд авлигад идэгдэж дууслаа хэмээн хүн бүр хэлдэг. Тиймээс бид хардлагад хамгийн их өртдөг, авлигад өртөх өндөр магадлалтай гэгддэг УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч болон томоохон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс “Та АТГ-т шалгуулахад бэлэн үү” гэсэн асуултад хариулт авахыг зорилоо.

ЭБЭХ-ний сайд С.Зоригт:

-Шалгуулахад бэлэн байлгүй яах вэ дээ.

УИХ-ын гишүүн  Э.Бат-Үүл:
 
-Бэлэн байна. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг журмаараа өгөөд л явж байгаа. Тийм учраас  хэзээ ч шалгуулахад бэлэн байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Би хуулийнхаа дагуу шал­гуул­даг. Хөрө­нгө орлогын мэ­дүүлгээ өгч байна гэдэг чинь хуу­лийн да­гуу шалгуулж байна гэсэн үг. Гэхдээ АТГ газар хүссэн хүнээ шал­­гах эрхгүй шүү дээ.

БОАЖ-ын сайд Л.Гансүх:
 
-Бэлэн байна.

Шадар сайд М.Энхболд:

-Шалгаж болно шүү дээ. Шалга гэж хэл.

Сангийн сайд С.Баярцогт:

-Юмаа асуучихаад дараа нь дуу хураагуураа асааж бай л даа /ингэж хэлээд асуултад хариулахаас татгалзлаа/.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:

-Ёстой тэрэнд чинь бэлэн байна. Тэрнээс айж эмээх юм ёстой алга.

“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Э.Анандбазар:

/Утсаа авсангүй/

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:  

-Дараа болъё.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар:

-Хэзээ ч шалгасан ямар ч асуудлаар шалгасан асуудал байхгүй. Тэр тусмаа манай яамтай, надтай холбоотой асуудал дээр байхгүй. Тиймээс хэзээд бэлэн байна.

С.ЭНХЗАЯА, Б.ДАВАА.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж