Мессэнжерээр ирсэн зарыг цааш дамжуулахгүй байхыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Мессэнжерээр ирсэн зарыг цааш дамжуулахгүй байхыг хүслээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үаhоо мессэнжэрээр өглөөнөөс эхлэн 
    “Сүүлийн 24 цагийн дотор архи уугаагүй, өмнө нь шарлаж байгаагүй Iv
    бүлгийн цустай хүн байвал  нэг жил 1 сартай охинд цусаа өгч буян
    болоочээ. харилцах утасны дугаар 99121218 шүү. мессенжер листнийхээ бүх
    хүнд явуулвал энэ охин амьдрах магадлал өчүүхэн ч атугай нэмэгдэнэ”
    гэсэн үгтэй зар тараагдаж байна. Өвчтэй бяцхан охинд туслах нь хүн ёсны
    хэрэг ч энэ талаар тодрулахаар  дээрх утасны эзэнтэй холбогдоход “Би энэ
    зарыг өнгөрсөн онд өгч байсан юм. Энэ зар дахиад яагаад тараагдаад
    байгааг мэдэхгүй байна. Хүүхэд маань бурхан болчихсон. Санаа тависанд
    бүх хүмүүст талархаж байна. Энэ утасруу залгах хэрэггүй” гэсэн хариултыг
    өгч байна. Тиймээс энэ үгтэй зарыг авсан  хүн бүхэн цааш дамжуулахгүй,
    утасны эзэнтэй холбогдохгүй байхыг тэрээр мөн хүсч байгаагаа хэлсэн юм.

    Н.Дэлгэр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж