Монголбанк 2,6 сая ам.доллар худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Монголбанк 2,6 сая ам.доллар худалдан авлаа

Өнөөдрийн валютын дуудлага удалдаанд банкууд  2,600,000 ам.долларыг  Монголбанкинд худалдах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь хангасан байна. Энэ нь Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан байна. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой байдаг ажээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж