Хугацаа хожимдуулсан татварт хүү тооцно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хугацаа хожимдуулсан татварт хүү тооцно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татвар хураах ажил оны эхнээс явагдсан ирсэн ч авто машины болон бууны албан татвар барагдаагүй байна.

    Иймд энэ сарын нэгнээс хугацаа хожимдуулсанд тооцож хүү нэмэгдүүлэн төлүүлэхийг татварын хэлтэс нийтэд анхаарууллаа.

    Ногооннуур, Дэлүүн сум, Цагааннуур тосгоноос бусад сум орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн боловч нэмүү өртгийн болон онцгой албан татвар 13-55 орчим хувиар тасалдаж, олон хүн авто хөсөг, бууны татвар хураамжийг төлж барагдуулаагүй байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж