
Энэ өргөөнд саяхан Улс тунхагласны баярын өдөр анх удаа тус аймгийн төрийн албан хаагчид биеийн тамрын уралдаан тэмцээн зохион байгуулж идэвхтэй амран алжаалаа тайллаа. Уг цогцолборыг барьж байгуулсан “Агайын” компанийн захирал Б.Жирен “Хоёр тэрбум орчим төгрөгийн өртөгтэй, гадна дотно үндэсний хээ угалз бүхий өргөө гэр маягийн энэ байгууламжийг бид хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгээд улсын комисст чанарын онц сайн дүнтэйгээр хүлээлгэн өглөө. Биеийн тамирын заалны хуучин байгууламжтай нь хонгилоор холбож, гэрлийн зуун шил болон шуугианыг намдаах төхөөрөмжүүдийг нэмж тавилаа. Шалных нь тавилтыг хадаасаар биш цавуугаар нааж тавьсан нь байгууламжийг цэвэр цэмцгэр, байгууламжийг үзэмжтэй байлгах өвөрмөц арга мөн. Бас хаяанд нь оршдог авто машины зогсоолын талбайг өөрсдийн хүчээр тохижуулж өглөө” гэв.