Ван Бастен “Челси”-г дасгалжуулах уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Ван Бастен “Челси”-г дасгалжуулах уу?

Премьер лигийн “Челси” клубын захирал Фрэнк Арнесен голланд мэргэжилтэн Марко ван Бастенг багтаа авчрах бодолтой байгаа гэнэ. Тэрбээр Карло Анчелоттиг ажлаас нь чөлөөлж, түүнийг орлох шинэ хүнийг эрэлд гарсан бөгөөд Голландын шигшээ баг болон “Аякс” клубыг дасгалжуулж байсан Ван Бастен түүний жагсаалтын тэргүүнд бичигдээд байгаа ажээ. “Цэнхрүүд” экс-дасгалжуулагч Жозе Моуриньогийн удирдаж буй “Интер Милан”-д хожигдож, Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас мултарсан цагаас эхлэн эрхэм Анчелоттигийн суудал ганхаж эхэлсэн юм. Харин Ван Бастенгийн тухайд “Цэнхрүүд”-ээс гадна “АС Милан”-тай мөн холбогдоод байна. Өдгөө 45 настай тэрбээр өнгөрсөн жилийн тавдугаар сард “Аякс”-ын дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилгүй байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж