Эмнэлэг, эрүүл мэндийн булхайг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Эмнэлэг, эрүүл мэндийн булхайг илрүүлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны эмийн сангийн өнгөрсөн оны санхүүгийн баримтыг шалгахад эмийн санч, нягтлан бодогчийн тайлан хоорондоо их хэмжээгээр зөржээ.

    Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн хоолны болон эмийн зардалд батлаж олгосон төсвийн санхүүжилтийг хоёр сая орчим төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан атлаа зуны улиралд өвчтөн хэвтүүлж үйлчилгээ үзүүлээгүй нь тогтоогджээ. Гэтэл 579 ор хоног буюу 70 хүн хэвтэж эмчлүүлснээр өвчний түүхийг гадуур бичиж зарлага гаргасан тул төлбөрийн акт тогтоожээ.

    Мөн тус эмнэлгийн түргэн тусламжийн жолооч хувьцаат компани нэрээр бензин шатахууныг өөрөө бэлтгэн нийлүүлээд үнийг нь бэлнээр авдаг буруу зуршлыг таслан зогсоож учирсан хохирлыг нөхөн төлүүлээд, байгууллагад нь мэргэжлийн зөвлөгөө өгч, хугацаат бичиг хүргүүлсэн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж