
Тус эмнэлгийн эм зүйн мэргэжилтэн К.Инкар “Эмчилгээнд хэрэгтэй эмийг цаг тухайд нь авдаг. Тухайн эмийн хэрэглэгдэх хугацааг харгалзан нөөцөлдөг. Ихэнхийг нь 1-2 сараас цааш хадгалах боломжгүй байдаг. Эмнэлгээр дамжин хэрэглэсэн эм бол найдвартай. Гэтэл хүмүүс эм борлуулдаг аль тааралдсан цэгээс эмчийн бичиггүйгээр дураараа эм авч байдаг явдал их ажиглагддаг. Нэн ялагуяа толгой, бөөр өвдлөө гэх зэргээр антибиотикийг их авч хэрэглэдэг. Энэ бол буруу. Зарим шингэн эм тариа зуны цагт нарны гэрэлд цохиулаад, өвлийн цагт хөлдөөд урвалд орсон байдаг. Иймд заавал эмчээс зөвлөгөө, жор бичүүлж байж авах, тун ядахдаа эмийн хадгалагдах хугацаа, өнгө зүс нь өөрчлөгдсөн эсэхийг сайтар ажиглан шалгаж байгаад авч хэрэглэвэл аминд ашигтай” гэв.