Арвайхээрийнхэн усны гачигдалд орох нь ээ | News.MN

Арвайхээрийнхэн усны гачигдалд орох нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Арвайхээрийнхэн усны гачигдалд орох нь ээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот нь бусад аймгуудтай харьцуулахад нэлээн өндөрлөгт буюу далайн  төвшнээс дээш дунджаар 1845 метр өндөрт оршдог учраас ундны усаа гүнээс татдаг.

    Сүүлийн саруудад ус нүдний гэм болж, гэр хорооллын хүүхдүүд худгаас худаг хэсэн ус хайж, орон сууцны айлууд ундны усаа нөөцлөдөг болжээ. Үүний учир шалтгаан нь цэвэр усны нөөц эрс багасч  байгаатай холбоотой.

    “Онги ус суваг” ТӨҮГ-аас гүнийн гурван худаг ажиллуулж, ард иргэдийг ундны усаар хангадаг боловч  ус нь шавхагдан дуусч байгаагаас насосоо эвдэхэд хүрээд байгаа гэнэ. 1990-ээд онд дээрхи гүнийн худгуудын ус бараг амаараа хальж байсан бол одоо ундрага нь нэлээн багасаж,  20 гаруй метр доошилсон ба байгаагийн зөвхөн нэгнээс нь л нэг насос дангаараа шахаад Арвайхээр хотын нийт хүн амын усны хэрэгцээг хангадаг байсан бол одоо хоёр насос хамт шахаад ч дийлэхгүй байгаа аж. Гүний худаг хатахаас өмнө цэвэр усны шугам барьж байгуулахаар шийдвэрлэж, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр зураг төслийг гаргаж байгаа ч энэ ажил 2012 онд дуусгавар болно. Харин “Онги ус суваг” ТӨҮГ-ын дарга О.Цэрэндаваа “Хотын оршин суугчдыг 2012 он хүртэл ундны усаар хангана гэхэд ч их л хүнд байна. Ердөө жил гаруй хоногийн л цэвэр усны нөөц байгаа”гэж байлаа.

    Арвайхээрийн хүн амыг усаар хангах хамгийн их нөөц нь Онгийн гол. Гэтэл уг голын эх ундрага дээр Өлтийн алтны уурхай ажиллаж, бохирдуулахын зэрэгцээ тогтсон гольдиролыг өөрчилж байгаагаас шалтгаалан голын усны хэмжээ эрс багасчээ.

    Ус алтнаас илүү үнэд хүрэх цаг ирж ч мэдэх нь ээ. “Хар усыг харамладаггүй” гэх сэтгэлгээнээсээ салах нэгэнт болсныг байгаль эх өөрөө сануулж байна.

    Б.Батчимэг

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    Avatar

    zochin 2010-12-02 202.131.235.130

    Ongi us suvag ni usnii haiguul hiij chadahgui bgaa shuudee er ni ym hiij chaddag hun agvaiheert bn uu taminee urdhan tald buyu 8 km-iin zaid Dairgiin goliin hundiid hichneene say tonn usnii nuuts gund ni bgaa shuudee urumduud hudag barij chadahgui humuus ymaa

    Avatar

    ganaa 2010-12-02 202.179.11.10

    Arbaiheeriig usgui bolohoor yuan aaa

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж