“Рио тинто” хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Рио тинто” хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Рио Тинто” групп өөрийн олборлож буй зэсийн хүдрийн дундаж чанар муудсан тул ирэх онд  үйлдвэрлэлийн хэмжээ бага зэрэг буурч болзошгүй гэж хөрөнгө оруулагчдадаа зориулан сайтдаа мэдээлжээ. Харин 2012 онд өнөөгийн үзүүлэлтээ буцаан сэргээнэ гэж найдаж буйгаа мөн тодотгосон байна. Рио Тинто групп Монголын Оюутолгойн төслийг ойрын 10 жилийн тэргүүлэх төсөл гэж үзэж байгаа ажээ. Дэлхийн зэс олборлох төслүүдийн эхний тавд жагсана гэж хүлээж буй юм. Тиймээс ч тус групп Оюутолгойн төсөлд зориулах хөрөнгийн хэмжээгээ ирэх онд энэ жилийнхээс бараг гурав дахин өсгөж, 11 тэрбум ам.долларт хүргэхээр болсон байна. Рио Тинтогийн ерөнхий захирал Том Албанез “Ойрын 15-20 жилийн хугацаанд зарим металлын тодруулбал, төсрийн хүдэр, зэсийн үнэ хоёр дахин өснө. Энэ нь хөгжиж буй орнуудын эрэлтээс үүдэлтэй байх юм. Рио Тинтогийн хувьд Оюутолгойгоос эхний 10 жилийн хугацаанд дунджаар жилдээ 1,2 тэрбум фунт буюу 544 мянган тонн зэс, 650 мянган унци алт болорлох болмжтой” хэмээн мэдэгдээд байна.

    Рио Тинто группын тооцоолж байгаагаар 2012 оноос дэлхий дээр алмаазын эрэлт нэмэгдэж, тэр хэрээр зах зээл ихээхэн хэмжээгээр өсөх юм байна. Өнөөдөр дэлхийн очир  алмаазын зах  зээлийн 80 хувийг  дөрвөн том тоглогч эзэлж буйн нэг нь Рио Тинто юм. Голландын “De beers” групп алмаазын зах зээлийн 39 хувийг дангаар эзэлдэг бол ОХУ-ын “АЛРОСА” 23 хувийг, Ангол болон Ардчилсан Конго улс 15 хувийг, Рио Тинто болон “BHB Billiton” группууд тус бүр зургаан хувийг эзэлж байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж