Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийж, Уянга, Арвайхээр сумын уул уурхай болон худалдаа үйлчилгээний газарт  ажиллаж буй хүүхдүүдийн дунд тандалт судалгаа явууллаа.

    Сумдаас авсан мэдээ болон судлагааны дүнгээс харахад нийт  427 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа ба 23.9 хувь нь уул уурхайн салбарт, 5.1 хувь нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг, 68.4 хувь нь  хөдөө аж ахуйн салбарт, 1.4 хувь нь айлд мал маллаж, хүүхэд асардаг, 1.2 хувь нь хог түүдэг  байна. Эдгээрээс 107 хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа буюу 95.3 хувь уул уурхайд гар аргаар алт олборлох, 4.7 хувь нь айлд хүүхэд асрах, мал маллах зэрэг ажлуудыг хийдэг байна. Хүүхдүүдийн  хөдөлмөр эрхэлж буй шалтгааныг тодруулахад 58.6 хувь нь эцэг эх ажилгүй, амьдрал ядуугаас, 41.4 хувь нь өөрийн сонирхлоор мөнгө олохын тулд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн бөгөөд олсон орлогоо хоол унд, хувцас, хичээлийн хэрэглэл авах, гэр бүлийнхээ амьдралд зарцуулдаг гэжээ.

    МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн дээрхи ажлын хүрээнд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ганданпунцоглин” хийд, “Номын өргөө” хийд, Уянга сумын хийд, зам засварын ажил гүйцэтгэж байгаа “ӨВ-АЗЗА” ХХК, “Төв –АЗЗА” ТӨХК, “Архангай-АЗЗА” ТӨХК-дад хяналт, шалгалт хийлээ. Үүнээс зөвхөн шашны байгууллагад 16-17 насны нийт 18 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Тус байгууллагуудад 5-15 насны 44 хүүхдийг лам бэлтгэх /шавь лам/ сургалтад хамруулж байгаа бөгөөд 16 насанд хүрэхээр шалгалт авч, тэнцсэн хүүхдүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, өдөрт 4 цаг ажиллуулж, тогтмол цалин олгон, нийгмийн даатгалд хамруулдаг аж.  Харин 15-аас доош насны хүүхдүүдтэй гэрээ байгуулдаггүй,  ном сургах хөшүүрэг болгож урамшуулал олгодог байна.

    Б.Батчимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж