Шоколад сэтгэл гутралаас гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Шоколад сэтгэл гутралаас гаргана

Шоколад хүн төрөлхтний хамгийн дуртай амттан билээ. Үүний гайхалтай чанар нь сэтгэлийг сэргээж, баяр баяслыг төрүүлдгээрээ яг л эм шиг үйлчилгээтэй.  Уг хямдхан таашаалыг хаанаас ч худалдаж авч болохоос гадна ямар ч хууль бус зүйл байхгүй.
Хамгийн сайн сэрэл өдөөгч
Ацтекийн индианууд тэнэг хүмүүс байгаагүй бололтой.  Тэд энэ гайхалтай амттаныг хамгийн түрүүнд олж нээсэн бөгөөд шинжлэх ухаан хөгжихөөс өмнө ашиг тусыг нь хүртэж байжээ.  Шоколадны найрлаганд орох theobromine гэгч бодис нь сэрэл өдөөдөг аж.  Тиймээс  дараагийн удаа хайртыгаа лаа асаасан өрөөнд дуудаж, гүзээлзгэнэтэй шоколадаар бэлэг бариарай.
Зүрхний өвчнөөс  сэргийлнэ
Шоколаданд агуулагдах flavonoids гэгч бодис цус бүлэгнэхээс сэргийлдэг учир энэ амттангаас татгалзах хэрэггүй.  Зүрхний шигдээс тусаагүй байсан ч тэр хар шоколад идэж байхад гэмгүй.
Учир нь цэвэр хар шоколад зүрх судасны өвчнөөс сэргийлдэг байна.
Сэтгэл гутралаас гаргана
Сэтгэл таагүй үед юун идэх юм манатай болдог. Гэвч шоколаднаас хэн ч хэзээ ч буцдаггүй юм шүү. Учир нь шоколаднаас нэг хазахад л хүн гуниглаж байснаа мартдаг. Шоколадны тэнгэрлэг амт уураг тархинд аз жаргалын гормоныг үүсгэдэг.
Арьс хүртэл шоколаданд дуртай
Шоколладанд дуртай хүмүүс хар батга үүснэ гэж санаа зовох хэрэггүйг  саяхны нэгэн судалгааны дүн харуулсан юм. Учир нь какоанд арьсанд сайнаар нөлөөлдөг антиоксидантууд байдаг байна.  Хэрэв та амттаны хорхойтон бол амаараа дүүртэл идэж, нүүрэндээ түрхсэн ч болно.
Бурхны амттан
Шоколадны гол найрлага болох какаоны үрийг Theobroma буюу бурхны амттан гэдэг. Ацтекийн индианууд шоколадыг бурхан л амтлах тэнгэрлэг амт гэж үздэг байжээ.  
Цагаан шоколадыг  шоколаданд бүү тооц
Цагаан шоколад хар болон сүүтэй шоколадтай адилгүй.  Учир нь цагаан шоколад үэнэ хэрэгтээ шоколад биш.
Шоколадны найрлагад  нунтаг какоа, ликор багтдаг бол цагаан шоколаданд амт оруулдаг зүйл бол какоаны тос юм. Түүнээс гадна цагаан шоколаданд бусад төрлийн шоколанд байдаг шиг хэрэгцээт бодис ордоггүй.  
Хар шоколад
Хүний биед хамгийн сайн шим тэжээл хар шоколаданд агуулагддаг. Үл ялиг гашуун боловч цайр, зас, магни, төмөр зэрэг ашигтай элементүүд хар шоколанд л байдаг.
Үнсэлтээс ч амттай
Үнэхээр тийм.  Аманд ороод л хайлдаг шоколадны гайхалтай амтыг  үнсэлтээс ч илүү нөлөөтэй гэдэг. Энэ мэдрэмж нь уураг тархины үйл ажиллагааг сайжруулж, ззрхний цохилтыг хурдасган үнсэлтээс ч удаан үргэлжлэх магадлалтай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж