Аршад Саид Монголд буцаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Аршад Саид Монголд буцаад ирлээ

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж монголчуудын дотны хүн болсон Аршад Саидыг саяхан АНУ-ын “Peabody Energy”-ийн удирдлагууд Монгол дахь салбарын тэргүүнээр томилсон байна. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ричард Наварре “Аршад нь Азийн тэр дундаа Монгол, Энэтхэгийн талаар өргөн мэдэлэг туршлага хуримтлуулсан хүн. Сүүлийн үед Монгол  Улс нь шавхагдашгүй нөөц баялгаараа дэлхий нитйин анхаарлыг татаж, уул уурхайн компаниудыг төвлөрүүлэх болсон. Иймээс бид ч тус улсын уул уурхайд хүчин зүтгэхээр шийдэж, салбар нэгжээ сайжруулж буй юм” гэжээ. Аршад Саид нь Энэтхэгийн Бомбейгийн бизнес удирдлагын сургуулийг бакалавр, Нью-Йоркийн Колумбын олон улс нийгмийн харилцааны их сургуулийг магистр зэрэгтэй дүүргэсэн юм байна.  “Peabody” нь нүүрсний салбарт дагнасан дэлхийн хамгийн томоохон компани юм.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж