Сёдерлинг дасгалжуулагчаа солихоор шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Сёдерлинг дасгалжуулагчаа солихоор шийджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн чансааны жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн Шведийн теннисчин Робин Сёдерлинг дасгалжуулагч Магнус Нормантай хамтран ажиллахаа болихоор шийдсэн байна. Өдгөө 26 настай Сёдерлинг хоёр жилийн өмнө дэлхийн чансааны 35-рт бичигдээд байхдаа анх Нормантай хамтран ажиллаж эхэлсэн юм. Дасгалжуулагчийнхаа талаар Сёдерлинг өөрийнхөө албан ёсны вэбсайтад “Норман хувийн амьдрал болоод шинэ төсөлдөө илүү анхаарахаар шийдсэн” гэсэн байна. Түүнчлэн “Магнустай хамтран ажилласан хоёр жилийн хугацаа миний карьерын хамгийн гайхалтай он жилүүд байсан” хэмээжээ. Тэрбээр тун удахгүй шинэ дасгалжуулагчаа сонгох тухайгаа мөн бичсэн байна. Харин Норман “Робинтой хамтран ажилласан 26 сарын хугацаа зугаатай, сайхан цаг мөч байлаа. Надад итгэж, спортын амжилтаа дааатгасан түүнд талархлаа илэрхийлье” гэжээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж