“Ювентус” шилдэг 32-т багтах уу

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Ювентус” шилдэг 32-т багтах уу

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урьд шөнө Европа лигийн зургаан хэсгийн тав дахь тоглолтууд болж өнгөрлөө. А хэсгийн тэргүүлэгч “Манчестер Сити” талбайдаа Австрийн “Зальцбург” багийг хүлээн авч Баллотелигийн дубль, Адам Жонсоны нэг гоолын ачаар 3:0-ээр хожсон байна. Английн баг 10 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол “Ювентус” багтай 1:1-ээр тэнцсэн Польшийн “Лех” найман оноотой удаалж, “Ювентус” таван оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Одоо хэсгийн сүүлийн тоглолтдоо “Хуучин ноёд” хэсгийн сүүлийн тоглолтдоо “Манчестер Сити”-г хожиж, “Лех”, “Зальцбург”-ийн талбайд хожигдохгүй л бол хэсгээс шалгарах нь бүрхэг болжээ.
     
    B хэсэгт Германы “Байер Леверкузен”, Норвегийн “Русенборг” багийг талбайд нь 1:0-ээр хожиж, 11 оноотой болсноор хэсгээс шалгарах эрхээ авсан байна. Нөгөө талд Испанийн “Атлетико Мадрид” талбайдаа Грекийн “Арис” багт 3:2-ын харьцаатай хожигдсоноор хоёр баг тус бүр долоон оноотой болж, хэсгийн сүүлийн тоглолтоо хүлээх үлдлээ.

    С хэсэгт Португалийн “Спортинг” талбайдаа Францын “Лилль”-ийг хүлээн авч 1:0-ээр хожсоноор 12 оноотой энэ хэсгийг тэргүүлэх нь тодорхой боллоо. Харин хоёрдугаар байраар гарахын төлөөх өрсөлдөөнд үлдсэн гурван баг байгаа ч Бельгийн “Гент” өчигдөр Болгарын “Левски”-г 1:0-ээр хожсоноор долоон оноотой гарах магадлал өндөр байна.

    G хэсэгт Оросын “Зенит” Бельгийн “Андерлехт”-ийг талбайдаа 3:1-ээр хожсоноор шилдэг 32-ын өрсөлдөөнд орох эрхээ авлаа. Оросын баг 15 оноотой хэсгээ тасархай тэргүүлж байгаа бол дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө Грекийн “АЕК Афин” өрсөлдөж байна. Тэд долоон оноотой одоогийн байдлаар хоёрдугаар байрт бичигдэж байна.

    H хэсгээс шалгарах хоёр баг өчигдөр тодорхой болжээ. Хэсгээс шалгарах нь тодорхой болсон Германы “Штутгарт” өчигдөр Швейцарийн “Ньюэлс Олд Бойс” багт 4:2-ын харьцаатай хожигдсоноор Швейцарийн баг есөн оноотой болж хэсгээс шалгарах нь тодорхой болов. Испанийн “Хетафе”, Данийн “Оденсе” багтай 1:1-ээр тэнцсэнээр хэсгээс гарах найдлагаа үгүй хийжээ.

    I хэсгээс шалгарах хоёр баг мөн л тодорсон байна. Нидерландын “ПСВ Эйндховен”, Италийн “Сампдория” багийн талбайд 2:1-ийн харьцаатай хожсоноор 13 оноотой хэсгээ тэргүүлж, Унгарын “Дебрецень”-ийг мөн 2:1-ээр хожсон Украины “Металлист” 10 оноотой хэсгийн хоёрдугаар байрт бичигдлээ. Хэсгийн сүүлийн тоглолтоо энэ хоёр баг хоорондоо хийж, хэн нь нэгээр гарахаа шийднэ.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж