Кирстен Данст: Цагаа олсон зүйл л төгс байдаг

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Кирстен Данст: Цагаа олсон зүйл л төгс байдаг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хүн аалз” киноны дүрээрээ олны танил болсон Холливуудын авьяаслаг жүжигчин Кирстен Данст сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр "All Good things" нэртэй кинонд Райан Гослингтай хамтран тоглосон ба уг кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Уг кино нь 1982 оны үйл явдлыг харуулах ба Нью-Йорк хотын төвд амьдрах Роберт Дерстын гэр бүлийн ээдрээтэй амьдралыг харуулдаг аж. Тэрбээр шинэ киноныхоо талаар болон “Хүн аалз” кинонд тоглож байсан үеийн дурсамжаасаа хуваалцжээ.

    -Яриагаа таны шинэ дүрээс эхлэвэл ямар вэ. Сураггүй алга болсон Кэти Дерстын цогцос ерөөсөө олддоггүй шүү дээ. Та түүнийг Роберт Дерст алсан гэж бодож байна уу?

    -Би тэгсэн гэж бодож байна. Учир нь тэд бэр бүсгүйгээ олоход огтхон ч тусалдаггүй. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө нь хахсан тийм гэр бүл хэрвээ хүсвэл хотын өүх цагдаагаар түүнийг хайлгаж болох л байсан. Гэвч тэд юу ч хийдэггүй.

    -Кино зураг авалтын үеэрх дурсамжтай үйл явдлаасаа хуваалцаач?

    -Райан миний үснээс чирээд байшингийн гадаа гаргадаг тйим хэсэг байдаг. Тэр зураг авалтын маргааш өглөө Райан надруу цэцэг илгээсэн байсан. Тэр миний үснээс чирсэндээ үнэхээр эмзэглэж байсан л даа. Би түүнд зохиолын дагуу заавал тэгэх хэрэгтэй байсан. Би зүгээр гэж зөндөөн хэлсэн ч гэсэн тэр дотроо эмзэглэсэн хэвээр л байсан.

    -Та 2008 онд сэтгэл хямралаас болж эмчилгээ хийлгэсэн. Харин энэ кино таны эмчилгээ хийлгэснээс хойшхи анхны кино боллоо. Энэ киног сонгож тоглох болсон шалтгаан чинь юу вэ?

    -Би хоёр гурван жилийн өмнө энэ кинонд тоглохоор зөвшөөрсөн байсан юм. Харин цаг хугацааны хувьд яг одоо хийгдэж, төгс кино болсонд баяртай байна. Би энэ кинонд тоглосноор эрх чөлөөг мэдэрсэн. Удаан хугацааны албадан эмчилгээ, элдэв зааврын дагуу явсан амьдралаасаа салж, чөлөөлөгдсөнөө мэдэрсэн.

    -Яаж?

    -Хүмүүс намайг кинонд тоглоно гэхэд эргэлзэнгүй хандаж байсан. Эргээд ирлээ гэж үү гэсэн маягтай. Харин одоо бол хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Тэр нээрээ эргээд ирж гэж хэлцгээж байна.

    -Та гурван настайгаасаа кино урлагт хөл тавьсан. Харин одоо та 28 настай. Жүжиглэлтийн тал дээр ямар өөрчлөлт гарсан бэ?

    -Чи хүүхэд байхад бүх юм шал өөр байдаг. Бүх зүйл хөгжилтэй. Чи бусдын төлөө бүгдийг хийж буй мэт байдаг. Аав ээжийгээ баярлуулах, эсьвэл найз нөхөддөө хүндлэгдэх ч гэх юм уу. Тэгээд түүнээсээ маш их кайф авдаг. Харамсалтай нь нас нэмэгдэх тусам энэ аз жаргал багасаад байдаг юм шиг санагддаг.

    -Хүүхэд байхад жүжиглэхэд илүү хялбар байдаг гэж ойлгож болох уу? Хүүхэд илүү нээлттэй, илүү биеэ барьдаггүй учраас.

    -Тийм байж магадгүй. Илүү хялбар байдаг байж болох юм. Харин томрох тусам сэтгэл хөдлөл мэдрэмж, дотоод мэдрэхүй илүү эмзэг илүү мэдрэмтгий болдог юм шиг санагддаг. Тухайн дүрээ амьдруулахын тулд бодит байдал дээр байдгаасаа шал өөр сэтгэлийн хөдлөлтэй, эмзэг хүн болох хэрэгтэй үе ч гардаг. Гэхдээ хүн тэнцвэрээ хадгалдаг байх хэрэгтэй. Юу хийх хэрэгтэй, юу хийхийг хүсэхгүй байна гэдгээ хэм хэмжээг нь зөв тохируулж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон.

    -Та хоёр богино хэмжээний кино найруулсан. Үүнийгээ үргэлжлүүлэх үү?

    -Би хэзээ нэг өдөр кино найруулна. Би зөвхөн үнэхээр надад таалагдах тийм киноны төслөө л олох хэрэгтэй. Одоохондоо бол би жүжигчинээр ажиллахдаа гол анхаарлаа хандуулж байна. Бүх юм зөв цаг хугацаандаа л төгс байж чаддаг шүү дээ. Тийм болохоор цаг нь ирэхээр би ямар нэгэн онцгой зүйл хийнэ гэж боддог.

    -“Хүн аалз” киноны шинэ жүжигчдийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

    -Найруулагч зөв жүжигчдээ сонгожээ гэсэн бодол надад төрсөн. Энэ кино бол үнэхээр гайхалтай кино шүү дээ. Өмнөх ангиуд нь томоохон амжилт олсон киноны дараагийн ангийг хийхэд ихээхэн хариуцлага дагаж явдаг. Тиймээс шинэ багийнхан хамаг хүч чадлаа шавхаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

    -Та албадан эмчилгээнийхээ талаар ярихгүй юу? Хүнд үеийг яаж давсан бэ?

    -Надад хувийн амьдрал, хувийн нууц , хувийн орон зай гэх зүйл үгйү болсон байсан. Энэ л намайг хамгийн их тавгүйтүүлж, сэтгэл хямралд оруулсан. Харин би маш их хүчин чармайлт гаргасны эцэст тэр бүхнийг даван туулж чадсан. Мөн өөрийн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ захирч сурсан.

    Н.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж