“Эгшиглэн-2010” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Эгшиглэн-2010” үзэсгэлэн нээгдэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт Монгол Улсын Багшийн их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн дүрслэх урлагийн тэнхимийн багш нар “Эгшиглэн-2010” үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна.

    МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхим нь 1958 онд Зураг, шугам зургийн тэнхим нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус тэнхимд Монгол улсын төрийн шагналт, ардын зураачид, урлагийн гавьяат зүтгэлтэн уран бүтээлчид, үе үед тодорсон нэрт зураачид, доктор, профессор, судлаач багш нар ажиллаж ирсэн түүхтэй.

    Тус сургуулийн багш нар хагас зууны түүхэнд үе үеийн зургийн багш, мэргэжлийн зураачид, монголыг дүрслэх урлаг, урлаг судлалын хөгжилд арвин их хувь нэмрийг оруулсаар ирсэн юм. Дүрслэх урлагт тодорсон олон арван уран бүтээлчид, урлаг судлаачид, нэртэй багш нар нь тус тэнхимийн эрдэмтэн багш нараар зураг, дүрслэлийн ухааныг заалгаж, амьдралынхаа гарааг эхэлж байжээ.

    Энэ удаагийн “Эгшиглэн-2010” үзэсгэлэнд одоо тус тэнхимд ажиллаж байгаа багш, уран бүтээлч Ц.Эрдэнэцог, Ц.Ядамжав, С.Батчулуун, Ж.Дашдаваа, М.Уранбэрх, Д.Булгантуяа, С.Батцоож, А.Ариунболд, Д.Гантуяа нарын сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийг дэлгэн толилуулах ажээ. Үзэсгэлэн энэ сарын 9-ныг дуустал дэлгэгдэнэ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж