Муур, нохой хүн гэнэ ээ?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Муур, нохой хүн гэнэ ээ?

Нохой хүн ,муур хүн гэнэ ээ? Юу гэсэн үг юм бол?
Гэр бүлийн гишүүдийн тэжээвэр амьтныг хэрхэн хайрлаж, асарч байгаагаар нь тухайн хүний хэн бэ гэдгийг  харж болох гэнэ.
Муур хүмүүс гайхалтай ухаан, бие даасан байдлаараа үргэлж бусдыг гайхуулж байдаг.  Яруу найргийн торгон мэдрэмж, уян налархай ааш, муурынх шиг хөнгөн шингэн хөдөлгөөн нь  ямар ч нохойг дагуулахгүй аж. Ийм хүмүүс бусдынхаа дунд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож,  хамгийн хэрэгтэй, нөлөөтэй хүмүүс болж чаддаг.
Хувирамтгай зангаараа  нэртэй муур хүмүүс дуртай зүйлдээ сэтгэлээсээ, нухацтай ханддаг байна.  Харин нохой хүмүүс хэнийг ч ялгалгүй харьцдаг бол муур хүмүүс зөвхөн өөрт таалагдсан хүндээ л сайнаар ханддаг гэнэ.
Түүнээс гадна морь, ямаа,  зөгий хүмүүс гэж байдаг.
Гэвч  мууранд хайртай хүнийг муур хүн гэж ойлгож  болохгүй юм.
Тухайлбал мууранд хайртай хүн өөрөө нохой хүн байж болно. Нохой хүн гэдгийг илтгэх нэг зүйл бол аливаа хэрэг явдал яаж эргэхийг харж  чаддаг.  
Харин одоо таны ээлж. Та дээрх муур, нохой хүмүүсийн талаарх  ойлголтыг юу гэж бодож байна.
Та өөрийгөө муур, нохой хүмүүсийн алинд багтана гэж бодож байна вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж