Хүнсний аюулгүй байдлын стратегийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хүнсний аюулгүй байдлын стратегийг хэлэлцэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран “Номхон далайн баруун бүсийн хүнсний аюулгүй байдлын стратеги 2011-2015”-ийн төслийн хэлэлцүүлгийг Сөүл ресторанд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг ДЭМБ-ийн Бүсийн хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Mr.Antony Hazzard, бүсийн Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн  Ms.Jenniffer Bishop нар удирдах аж. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн- Хүнс судлалын төв, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, хүнс үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү бүсийн стратеги нь эрүүл, аюулгүй хүнсний худалдаагаар дамжуулан бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж