
Бага хурлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын бага хурлын 16 дугаар чуулган, Киотогийн протоколд оролцогч Талуудын 6 дугаар чуулган, Конвенцийн хоёр туслах байгууллага болон холбогдох бусад байгууллагын хуралдаанууд болж байна. Энэ өдрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль, уур амьсгалд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөгжиж буй орнуудын чадавхи бэхжүүлэх, санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг Конвенцийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг батлахад оршиж буй. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралт бууруулах талаар аж үйлдвэржсэн орнуудын Киотогийн протоколоор хүлээсэн үүргийн хугацаа 2012 онд дуусах учир 2012 оны дараа тэдгээр орны хүлээх үүргийг шинэчлэн тогтоох шинэ баримт бичиг батлахаар төлөвлөж байгаа аж.
Сонирхуулахад, бага хурлын төгсгөлд буюу 7-10-нд болох өндөр хэмжээний уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож үг хэлэх юм байна.