Америкийн нэр нєлєє бvхий алдартнууд ДОХ-ын эсрэг тэмцэлд нэгдэж байна 11 фото + 1 видео

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Америкийн нэр нєлєє бvхий алдартнууд ДОХ-ын эсрэг тэмцэлд нэгдэж байна 11 фото + 1 видео

Єнєєдєр
бол Дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх єдєр. Энэхvv тэмцэлд нийгмийн
харилцааны хамгийн нэр хvндтэй сайтууд болох Facebook, Twitter зэрэг
сайтуудыг хамгийн их ашигладаг, энэхvv сайтуудаар дамжуулан фенvvдтэйгээ
харилцдаг одууд болох дэлхий нийтийн шvтээн болсон Alicia Keys болон
тvvний нєхєр Swizz Beatz , Lady Gaga, Justin Timberlake, P. Diddy,
Daphne Аuinness, Jay Sean, Usher, Jennifer Hudson, Ryan Seacrest, эгч
дvv Kim болон Khloe Kardashian, Elijah Wood, Serena Williams, Janelle
Monae нарын алдартнууд ч бас нэгдэж байна. Тэд хатагтай Leigh Blake
болон Alicia Keys нарын хамтран байгуулсан ХДХВ/ДОХ-д нэрвэгдсэн хvмvvст
туслах, тэдгээр хvмvvсийг дэмжих, эм тариагаар хангах зорилго бvхий
"Keep a Child Alive" сангийн зvгээс зохион байгуулж байгаа Digital Life
Sacrifice хэмээх компанит ажилд оролцож байгаа ажээ. Дээрх алдартнууд
энэ єдєр дижитал хэлбэрээр "vхэж" байгаа юм. Тодруулж хэлбэл Африкт
ДОХ-ын аюулаас болж єнчирсєн 14.2 сая хvvхдэд туслах vvднээс цуглуулж
байгаа хандивын мєнгє нэг сая долларт хvрэх хvртэл нийгмийн харилцааны
сайтуудаар зочлохгvй юм байна. Харин хандивын мєнгєний хэмжээ нэг сая
долларт хvрсэн тохиолдолд тэд дахин "амьдрах" юм. Єнгєрєгч 10-р сард
анхныхаа хvvхдийг тєрvvлсэн дуучин Alicia Keys энэхvv ажлыг санаачлан
зохион байгуулж, дээр нэр дурдсан одуудтай утсаар холбоо барин энэхvv
саналаа тавьсан бєгєєд татгалзсан хvн нэгээхэн ч байгаагvй хэмээн
баяртайгаар єгvvлсэн байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж