Анжелина Жолигийн Боснийн кино бүтэлгүйтэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Анжелина Жолигийн Боснийн кино бүтэлгүйтэж магадгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналт нэрт жүжигчин Анжелина Жолигийн хамгийн анхны найрулж буй Боснийн дайны үеийн түүхийг өгүүлэх кино ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Уг кинонд 1992-1995 оны хооронд өрнөсөн дайны үеийг харуулах ба энэ хүнд бэрх цаг үе дэх серб залуу ба босни эмэгтэй хоёрын дурлалын түүхийг өгүүлдэг аж.
    Кино зураг авалтаа хийж эхлээд байхад нь Боснийн ерөнхий сайд кино зураг авах эрхийг нь цуцалсан ба одоогоор кино зураг авалт түр завсарлаад байгаа юм. Боснийн талаас дайны үеийн түүхэн баримтыг гуйвуулж байж боломгүй зүйлийг кинондоо харуулах гэлээ хэмээн эрс эсэргүүцээд байгаа ба серб залууд босни эмэгтэй хэзээ ч хайртай болохгүй хэмээгээд байгаа юм.
    Жоли “Энэ кинонд 100 мянган хүн үхсэн аймшигт дайны жилүүдийг харуулна. Үүнд л энэ улс орны иргэд болон ерөнхий сайд нь эмзэглээд байгаа байх. Манай киноны дүрүүдийг 95 хувь нь дайны үед амьдарч байсан бодит хүмүүс. Хэдийгээр манай кинонд дайны хүнд хэцүү үе, тэр дунд өрнөж буй хүмүүсийн амьдрал, хайр дурлалыг өгүүлдэг ч улстөрийн ямар нэгэн үзэл суртал байхгүй. Яг одоо дайны байдалд байгаа улс орнуудад сургамж болох үүднээс энэхүү киногоо гаргахаар төлөвлөсөн юм. Харамсалтай нь би яг одоо гацаанд орчихсон. Тал бүрээс элдэв шүүмжлэл, эсэргүүцэл, дарамт ирж байна. Яагаад серб залуу муслим эмэгтэй хоёр бие биедээ хайртай болж болохгүй гэж. Хайр сэтгэлд хил хязгаар, шашин шүтлэг, үндэс угсаа хамаагүй байдаг биш гэж үү. Хэдийгээр энэ хоёр дүр маань бодит дүр биш ч гэсэн тэр үед хүмүүсийн хооронд хайр сэтгэл үүсч байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй” хэмээн ярьжээ.
    Мөн уг дайнд хохирсон эмэгтэйчүүдийн холбоо Анжелина Жолигийн энэхүү кинотой холбогдуулан НҮБ-д захидал бичсэн байна. Тэд уг захидалдаа НҮБ-ын сайн санааны элчээр ажилладаг хүн дайнд хохирсон олон мянган эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон кино хийж байна хэмээн бичсэн байна. Мөн тэд НҮБ-ын элч хэмээх хүндтэй өргөмлөлийг нь хураан авахыг хүсчээ. Энэхүү захидал НҮБ-ээс ямар нэгэн хариу одоохондоо өгөөгүй байна.
    Дашрамд сонирхуулахад, Анжелина Жолигийн нэрт жүжигчин Жонни Депптэй хамтран тоглосон онц сонирхолтой адал явдалт “The Tourist” кино энэ сарын 10-нд нээлтээ хийх юм.

    Н.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж