Мэдээллийн технологийн үндэсний паркад байрлах “МХС” ХХК-ний дүрст хурлын танхимд “Контентын III Форум” эхэлж байна. Уг форумд мэдээллийн технелогийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, контент буюу агуулгын өртөг нэмэгдүүлсэн бизнесийн орчинг сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцох, шийдэх арга замыг тодорхойлох аж. Учир нь хэрэглэгчдийн зүй ёсны шаардлагаар контентийн хэмээх шинэ төрлийн бизнес нь өргөн хүрээг хамарсан үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зай үүсгэж байгаа юм. Тиймээс уулзалт форумд оролцогчид харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах зохицуулалт, Үндэсний дата төвийн талаар, Мобайл контентийн дэлхийн зах зээлээс ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, Интернетийн харилцан холболтын төхөөрөмжийн танилцуулга, Мобайл контентыг хөгжүүлэх чиглэлээр МТҮП-аас хийж байгаа ажлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцох юм байна.
Н.Дэлгэр