1, 2...Одоо 3 байж магадгүй | News.MN

1, 2…Одоо 3 байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

1, 2…Одоо 3 байж магадгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар. Үрээ тэвэрч, ачаа  үнэрлэхийг хүлээж байгаа аавууд, эмээ өвөө нар  гэрэл гэгээ муутай хүлээлгийн   танхимын  цөөхөн хэдэн сандал дээр аль багталцахаараа сууж, зарим нэг нь хүүхдээ тэврэхийг тэсч ядан байх шиг эмнэлгийн хаалгаар байн байн орж, гарах аж. Эмнэлгийн хүйтэн, харанхуй орчин, хана тааз нь цуурч, халтартсан хөндий хонгил шиг орчин… Энэ бол хүлээлгийн танхимд өдөр бүр, цаг минут тутамд давтагдаж байдаг үйл явдал, гэр бүлдээ шинэ хүн хүлээж авах МОНГОЛ ОРЧИН. Гэр бүлдээ халуун амь угтан авах хамгийн аз жаргалтай мөчийг магадгүй манай улсад л олон олон аав, ээжүүд ийм сэтгэлд хүрэхгүй орчинд угтдаг байх.

Нийслэлийн     1, 2 дугаар амаржих газар дуу дуугаа авалцан эмнэлгийнхээ байрыг орхин яввснаас хойш эдгээр хоёр эмнэлэг хувийн хэвшлийнхний хаяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол  улсын гэх тодотголтой амаржих газраас ганцхан 3-р төрөх л одоогоор өөрсдийн байрандаа “амьдарч” байна. Харамсалтай нь, үлдсэн ганцхан үйл ажиллагаа нь хэвийн гэгдэж буй 3-р амаржих газар өнөө маргаашгүй үүд хаалга түгжин, өрөө түрээслэхэд ойрхон болжээ.

Анхнаасаа цэргийн албаны зориулалтаар барьсан энэ амаржих газрын хувьд 1940-өөд оны үед ашиглалтад орсон гэхээр багагүй урт настай. Төрөх зориулалттай эмнэлгийн өрөө бүхэнд байх ёстой угаалтуур энэ эмнэлэгт байдаггүй. Бие засах газар нь цөөн учир бие тулгар, нялх биетэй эхчүүдэд хүндрэлтэй байдаг гээд байр, орчин нөхцөлийн хувьд өөрчлөх ёстой олон асуудал амиа аргацааж үлдсэн III төрөх газарт хуримтлагдсан байгааНийслэлийн III амаржих газар Баянзүрх дүүргийн 24 хорооны эхчүүд, эмэгтэйчүүдэд үйлчлэх ёстой атал үүн дээр нэмээд 2-р төрөхийн харьяалалтай дөрвөн хорооны эмэгтэйчүүдийг хүлээж авдаг болсноор ачаалал нь нэлээд нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 28 хорооны харьяалал бүхий иргэдэд үйлчилж байгаа ч эмнэлгийн орны тоо нэмэгдээгүй хэвээр байв. Тодруулбал, тус амаржих газар 45 ортой байтал энэ долоо хоногийн байдлаар өдөрт дунджаар 70 гаруй том хүн, 40 орчим хүүхэд хэвтэн, эмчлүүлж байгаа аж. Энэ бол төрөх эмнэлэгт эрүүл ахуйн хэвийн байдал алдагдаж, өмнөх эмнэлгүүдийнх шиг халдвар гарах магадлалтайн наад захын жишээ.  Хөдөөнөөс нийслэлд шилжин ирж суурьшигчдын тоо жилээс жилд  нэмэгдэж  байгаатай холбогдоотойгоор хүн амын төрөлт нэмэгдэж, төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсныг I, II амаржих газарт тохиолдсон явдлууд хангалттай харуулсан. Энд ч бас ялгаагүй. 2007 онд тус эмнэлэгт 3552 эх амаржсан бол 2009 онд 4352 болж нэмэгдсэн байна. III амаржих газрын эмчилгээ хариуцсан Орлогч дарга н.Ганболдын ярьснаар, “Өнөөдөр амаржсан нялх биетэй эхчүүд маргааш өглөөнийхөө 10 цаг гэхэд хөөгдөх шахам эмнэлгийг орхиж байгаа” аж. Уг нь бол эх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс амаржсан эхийг эмнэлэгт дор хаяж 72 цагийн хугацаанд эмчийн хяналтад байлгах ёстой атал энэ дүрэм эмнэлгүүдэд үйлчлэхээ болиод удаж байна. Энэ мэт шийдэх ёстой олон асуултын хүлээлттэйгээр эхчүүд амаржиж, эмнэлгүүдийн “зүрх” арай ядан “цохилж байна”.

Сануулахад:

  • Нийслэлийн Нэгдүгээр амаржих газарт бохирын шугам задарсны улмаас тус эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд нярайн халдвар авч, дөрвөн хүүхэд нас барсан тул 2010 оны нэгдүгээр сарын 20-нд тус эмнэлгийн байрыг хааж, “Ачтан” эмнэлэгт үйл ажиллагааг нь явуулах болсон.
  • Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын дээврийн засварын ажлыг дутуу хийсний улмаас дээврийн хөндий нь нурж, эхчүүд амаржих нөхцөл бололцоо алдагдсан тул 2010 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн байрыг нь хааж, “Таны төлөө бид” эмнэлэг болон III Амаржих газарт тус эмнэлгийг нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна.
  • Нярайн халдварын дуулианаар нийслэлийн амаржих газрыг бүрэн засварлахаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргаж, их засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас эхлүүлсэн билээ. Тус амаржих газрын засварын ажлыг барилгын зургаан компани гүйцэтгэж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн шийдвэрээр бол тавдугаар сарын 10-нд засварыг бүрэн дуусгах ёстой. Сануулахад, Нэгдүгээр амаржих газрын засварын чанарт нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хяналт тавьж байгаа юм.

Д.Гэрэлчимэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2010-04-01 127.0.0.1

Монгол улс шинэ иргэнээ эрүүл орчинд хүлээн авч чадахгүй байгаа нь туйлын хариуцлагагүй харамсалтай явдал Төр засаг эрүүл мэндийн салбартаа яаралтай чанартай шийдвэртэй арга хэмжээ авах цаг нь болжээ Нэгэнт баригдаад олон жил болсон ашиглалтын хугацаа дууссан барилгыг актлаад цоо шинээр төрөх эмнэлгүүд барих хэрэгтэй Ингэснээр монгол орны ирээдүй эрх ашигт нийцсэн урагшаа харсан бодитой алхам болно гэж бодож байна

Avatar

emj 2010-04-01 127.0.0.1

toroh emn hubijalah n zuitei daatgald hamruul tor diilehgui bna su dee japan huydad zereg gazart hubiin jijig toroh gazar bdag uym bna hundreltei toroltoo tom tobdoo abna bz 1 tom toroh huleeseer huyeai endseer bh u duureg horoond n oir hubiin toroh gazar neebel bas gemtel n emn hubid ogson nsuurhai toriin ajaag hgno gj bj bnaa lambaa saidaa munginaad suuhaar gadni turslaga zondoo bna daa hubiin salbaraa sain demj

Avatar

tuya 2010-04-01 127.0.0.1

газар хөдлөлтөөс хамгаалах талаар зурагтаар тодорхой хичээл заагаачээ ард иргэд ойлгохгүй байна

Avatar

бичээрэй! 2010-04-01 127.0.0.1

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 99112974 91111265
Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 99112769Тэргүүн шадар сайд НАлтанхуяг 99114199
Шадар сайд МЭнхболд 99111223
Монгол Улсын Их Хурлын дарга ДДэмбэрэл 99115645
УИХ-ын дэд дарга ГБатхүү 99113903
УИХ-ын дэд дарга НЭнхболд 99117237 92004228
УИХ-ын гишүүн ЗАлтай 99118563
УИХ-ын гишүүн ПАлтангэрэл 99582211 99112533
УИХ-ын гишүүн РАмаржаргал 99119387
УИХ-ын гишүүн ДАрвин 99119791
УИХ-ын гишүүн ХБадамсүрэн 99112292
УИХ-ын гишүүн ХБаделхан 99115303 99422553
УИХ-ын гишүүн ДБалдан-Очир 99111168 99112884
УИХ-ын гишүүн ЭБат-Үүл 99090446 98112701
УИХ-ын гишүүн ББат-Эрдэнэ 91919828 99119828
УИХ-ын гишүүн ББатбаяр 99110287 99109367
УИХ-ын гишүүн НБатбаяр 99112539
УИХ-ын гишүүн ДБатбаяр 99111199
УИХ-ын гишүүн ЦБатбаяр 99118757 91910328
УИХ-ын гишүүн СуБатболд 99117240
УИХ-ын гишүүн ЖБатсуурь 99118022
УИХ-ын гишүүн ЯБатсуурь 99110965
УИХ-ын гишүүн ХБаттулга 99115117
УИХ-ын гишүүн СБаяр 99115595
УИХ-ын гишүүн ГБаярсайхан 99118850

Avatar

Saraa 2010-04-01 127.0.0.1

Zasvar hiij bgaa turuh emnelguud hurdan chanartai zasvaraa hiilgej duusaad uil ajillagaagaa ehleesei

Avatar

werty 2010-04-01 127.0.0.1

1-ð àìàðæèõ ãàçàð 2-ð àìàðæèõ ãàçàðóóäûã õãðäàè ò¿ðãýí àøèãëàëòàèá îðóóëàõ õýðýãòýé áàéãààã õýëæ áàéãàà íü õ¿í áîëãîí ìýäýæ áàéãàà

Avatar

Уриалга 2010-04-01 127.0.0.1

Нэг юм уриалмаар байна Монголын үрс маш олон болтугай Гэхдээ эндэгдэлгүй байх болтугай Тиймээс Монголд төрөхийн асуудал шийдэгдэх хүртэл залуус аа ойрын 1-2 жилдээ төрөлтөө цөөрүүлцгээе тэгэх үү Уг нь муухай л юм Гэхдээ 11 оноос эхлээд төрөлтөө нэмэгдүүлбэл болно шүү дээ Одоохондоо өндөр зардалтай ч гэсэн хүүхдээ аюулгүй орчинд хүлээгээд авчих чадалтай нэгүүд нь төрж л байг Харин чадал муухан шиг нь бол жаахан хойшлуулъя Ингэснээр хүн амын өсөлтөнд муугаар нөлөөлөхгүй гэж бодож байна Хамгийн гол нь хуруун чинээ нялзрай улааныхаа халуун чихийг атгах нь чухал болчихоод байна шүү дээ Одоохондоо энэ төрөхүүдэд найдах юм ер алга

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

Хаврын хахир улирлаар алжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой Танд туршлагатай хамт олон тайван дулаан орчин саун усан эмчилгээ хямд үнийг зэрэг санал болгож байна Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-0230 9919-2738 дугааруудаас лавлана уу

Avatar

Korea 2010-04-01 127.0.0.1

ter dal dalan myangaar n tsatsaad duussan heden ter bum togrogooroo emnelegee barih n yaasiin tiim shiidver gargasan malnuudiig alsan ch bagadana nasaar n zovooj tarchlaaval taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж