
Энэ удаагийн Сувоны дэлхийн цомын тэмцээнд нэг жинд нэг улсаас дөрвөн тамирчин оролцох эрхтэй учир Монголын жүдочид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Тэмцээний хуваарийн дагуу 3-нд хөнгөн жингийн буюу эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 58, 69 кг-ын жинд аваргууд тодрох бол 4-нд үлдсэн жингийн барилдаанууд болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох ажээ.
Манай жүдочид тэмцээн өндөрлөсний дараа 5-7-ны өдрүүдэд олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцоод тэндээсээ шууд Япон улсыг зорьж, Токио хотноо энэ сарын 11-13-нд болох IJF-ийн их дуулгын тэмцээнд оролцох юм байна.
С.Цэлмэг